Улсын арслан Р.Пүрэвдагва "Алтан бүс"-ийн эзэн боллоо

2 сар, 2 долоо хоног TIMES.MN

Монгол Улсын арслан Р.Пүрэвдагва өнгөрсөн амралтын өдрүүдэд ӨМӨЗО-д болсон “Алтан бүс” барилдаанд түрүүлжээ. Барилдаанд манай улсаас арслан П.Бүрэнтөгс, Р.Пүрэвдагва, улсын заан Б.Пүрэвсайхан, улсын харцага Ө.Бат-Орших, Т.Баасанхүү нарын тэргүүтэй бөхчүүд барилдаж, залуу арслан Р.Пүрэвдагва өвөрлөгч нутгийн аварга н.Батжаргалтай үзүүр, түрүүнд үлдэж, өвдөг шороодуулан, бас нэгэн түрүүгээ авлаа.

Дашрамд дуулгахад Р.Пүрэвдагва арслан өнгөрсөн долоо хоногт болсон Монгол бахархлын өдөрт зориулсан чансаа өндөр 128 бөхийн барилдаанд Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын харьяат улсын начин Э.Дашийг давж, түрүүлсэн билээ.




Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.