Спорт


Азийн 27 шатарчин оюун ухаан, ур чадвараа сорьж байна

3 жил, 11 сар TIMES.MN

Сонсголын бэрхшээлтэй иргэдийн Ази тивийн аварга шалгаруулах шатрын тэмцээний нээлтийн арга хэмжээ үргэлжилж байна. Ази тивийн аварга шалгаруулах шатрын 3 дахь тэмцээнд Казакстан, Узбекстан, Энэтхэг, Монгол Улсын нийт 27 шатарчин ур чадвар, оюун ухаанаа сорьж буй юм. Сонсголын бэрхшээлтэй иргэдийн олон улсын шатрын холбооны ерөнхийлөгч, Англи улсын иргэн Филипп Гарднер тэмцээний нээлтэд оролцсон байна.

Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 376 дугаар тогтоолоор зохиогдож байгаа Сонсголын бэрхшээлтэй иргэдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний аваргууд 2015 оны 08 дугаар сарын 14-ний тодорно.




Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.