Нийгэм


Зайсангийн гэр хорооллын 600 айл газрын гэрчилгээгүй амьдарч байна

4 жил, 3 сар TIMES.MN

ХУД-ийн 11 дүгээр хорооны 600 айл өрх газрын гэрчилгээгүй амьдарч байна. Учир нь тусгай зөвшөөрөл бүхий ААН компаниудтай оршин суугчидтай газрын маргаан үүсгэсэн аж. Маргаан үүсээд багагүй хугацаа өнгөрч нөхцөл байдал өдөр ирэх тусам хүндэрч байгаа тул оршин суугчид БОНХАЖ-ын сайд Д.Оюунхоролыг амлалтын дагуу газрын гэрчилгээтэй болгож өгөх ажлыг эрчимжүүлж өгөхийг шаардаж байгаа гэнэ. Тус хороонд өнөөдрийг хүртэл 10 гаруй жилийн хугацаанд 600 өрх айл 4000 гаруй иргэд амьдарч байгаа.

Хэдийгээр эдгээр иргэд нийслэлийн хаягжилттай ч тэдний амьдарч буй газрынх нь зөвшөөрлийг өнөөдрийг хүртэл олгохгүй байгаа нь тэднийг тусгай зөвшөөрөл бүхий үйл ажиллагаа явуулдаг компаниудын дарангуйлалд ороход хүргээд байгаа аж. Оршин суугчид энэ асуудлаа хэлж салбар яамдаасаа тусламж хүсэхэд БОНХАЖ-ын сайд Д.Оюунхорол хүлээн авч амлалт өгөөд газрын гэрчилгээ олгуулах ажлын хэсэг байгуулан ажиллаж байгаа аж.




Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.