Нийгэм


Өөрийнхөө аз жаргалыг умарталгүйгээр хэрхэн аз жаргалтай хүүхэд өсгөх вэ?

4 жил, 3 сар TIMES.MN


Хүүхэд төрлөө-энэ бол аз жаргал. Гэвч энэ аз жаргал ээждүүдийг маань маш их завгүй болгож, хүүхдийнхээ амьдралаар амьдарч эхлэхэд хүргэдэг. Ээжүүдийн маань хувийн хүсэл сонирхол, хэрэгцээ нь хаа нэгтээ холдон оддог. Гэтэл аз жаргалтай хүүхэд өсгөхдөө бид өөрийн аз жаргалаа алдах эрсдэлтэй болдог билээ. Мэдээж эх хүний аз жаргал ээжүүдтэй хамт байх нь тодорхой, гэвч өөрийгөө алдаж байгаа мэдрэмж эмэгэйчүүдэд бий болдог шүү дээ.  Тэгвэл яаж үүнээс зугтах вэ? Аз жаргалтай хүүхэд өсгөхдөө хэрхэн эмэгтэй хүнийхээ хувьд аз жаргалтай үлдэх вэ?


1.    Өөртөө санаа тавь. Хүүхэддээ санаа тавьж байхдаа өөрийгөө бүү март! Хүүхэддээ хайр халамжаа өгөх нь дамжиггүй. Гэхдээ хүүхэддээ хэрэгтэй байгаа хайрыг нь өгөхөөс хэтрүүлэх хэрэггүй. Өөртөө заавал цаг үлдээ, сэтгэл хангалуун ээжид-аз жаргалтай, сэтгэл хангалуун хүүхэд өсөж торнино гэдгийг бүү март. Хүүхдийнхээ төлөө амьдарч, өөрийгөө умартах нь том төөрөгдөл юм. Ингэснээр зарим ээжүүд хүүхдүүдрүүгээ хашгичсан, бухимдалтай, аз жаргалгүй эмэгтэй болж хувирсан байх нь олонтаа.

2.    Тоо биш чанар хамгийн чухал: Энэ дүрэм нь бүх зүйлд хамаатай. Тоглоом их байх хэрэггүй. Универсаль, тоглох боломжтой, хүүхдийн сайн мэдэх, гар хүрэх газар байршуулсан байх нь зүйтэй. Хүүхэдтэйгээ өнгөрөөх цаг богино байж болох ч, чанартай, бүрэн сэтгэл зүрхээ өгсөн, ямар ч утас, компьютер, анхаарал сарниулах зүйлгүй байх ёстой.

3.    Хүүхэдтэйгээ хамт. Гэрийн аар саар ажлыг хүүхэдтэйгээ хамт хийх нь маш чухал. Тэднийг унтаж байхад биш, харин тэдэнтэй хамт. Энэ нь танд хүүхдээ унтаж байх хугацаанд өөртөө цаг гаргаж, амрах боломж олгоно. Хүүхдээ тоглож байх зуур тоосоо арчихад муу юм ер байхгүй шүү дээ. Эсвэл тэд танд “туслаж” болно. Ийм байдлаар тэр ч гэсэн хөгжиж, сурч, таны итгэлийг мэдэрч, таны амьдралд хамааралтай байгаагаа мэдэрнэ шүүдээ.

4.    Дуртай зүйлээ ч хүүхэдтэйгээ хамт хийгээрэй. Орчин үед хүүхдийг хөгжүүлэх олон арга бий болжээ. Хэрвээ танд гараараа зураг зурах таалагдаггүй бол энийг хийх гэж хүчлэх хэрэггүй шүү дээ. Үүний оронд шавраар баримал хийх ч юм уу, элсэн дээр тоглож ч болно шүү дээ. Энэ нь ч гэсэн хүүхдийн тань хөгжүүлнэ шүү.

5.    Битгий яар. Хүүхдээ бүү яаруул, өөрөө ч бүү яар. Хэрвээ та зоопаркт байгаа бол хүүхдээ бүх амьтдыг үзэж дуусах хүртэл нь бүү яаруул. Тэд таны араас яаран гүйж байснаас тухтай үзэн баярлан хөөрөг л дээ. Хэрвээ та зүгээр л гэртээ тоглож байгаа бол уншиж, тоолж, үсэрч бүхнийг харуулах гэж битгий яараарай. 2 дүрэмд анхаарлаа хандуул: тоо биш, хамгийн чухал нь чанар!

6.    Хүүхэд үр дүнгээс бус үйл явцаас сэтгэлийн таашаал авдаг гэдгийг санаарай. Зураг зурж, баримтлын шавраар барих, шугамдах, цаасыг хэдэн хэсэг болгон тасдах нь л хүүхдэд таалагддаг болохоос биш түүнд үр дүнд нь юу болох нь ер сонин биш байдаг аж. Тиймээс тэднийг ийм зүйл хийж байхад нь цэвэрлэх гэж яаруулах хэрэггүй. Хүүхэд ийм зүйл хийж байхдаа маш их сатаарч, таашаал авдаг учир ээжид ч мөн олон зүйлийг амжуулах зав гарна шүү дээ.




Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.