Улс төр


Чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудал

4 жил, 5 сар TIMES.MN

Улсын Их Хурлын даргын дэргэдэх Зөвлөлийн 2015.09.11-ний өдрийн хурлаар батлав.


НЭГ.УЛСЫН ИХ ХУРАЛ ДАХЬ НАМ, ЭВСЛИЙН БҮЛГИЙН ХУРАЛДААН:

09 дүгээр сарын 14-ний Даваа гарагт:

  • Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан  “А” танхимд;

  • Улсын Их Хурал дахь Монгол ардын намын бүлгийн хуралдаан “Б” танхимд;

  • Улсын Их Хурал дахь “МАХН-МҮАН-ын Шударга ёс” эвслийн бүлгийн хуралдаан “В” танхимд.


ХОЁР.БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛДААН:

09 дүгээр сарын 15-ны  Мягмар гарагт:     

1.Хууль зүйн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “А” танхимд:

Хэлэлцэх асуудал:

  • Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуульд тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцүүлэг үргэлжилнэ.

ГУРАВ.ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН:

09 дүгээр сарын 15-ны Мягмар гарагт 10.00 цагаас:

  • Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуульд тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ;

  • Улсын Их Хурлын ээлжит бус чуулганы хаалт.


Жич: Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн зөвшөөрсөн тохиолдолд Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 31.8, 31.9-д заасны дагуу холбогдох Байнгын хороо, чуулганы нэгдсэн хуралдаан хуралдана.




Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.