Улс төр


МАН: Цэцийн дүгнэлтийг хүлээж авна

4 жил, 3 сар TIMES.MN

   УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаан өндөрлөлөө. Тус бүлгийн хуралдаанаар Монгол Улсын нийгэм, эдийн засгийг 2015 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлт, Үндсэн хуулийн цэцийн дүгнэлт, Органик бүтээгдэхүүний тухай хууль гэсэн гурван асуудлыг хэлэлцжээ.

Монгол Улсын эдийн засаг, нийгмийн хөгжүүлэх үндсэн чиглэлийг Засгийн газар 76.8 хувийн биелэлттэй гэж үзсэн. Үндэсний аудитын газраас 70 хувийн биелэлттэй гэж дүгнэсэн байна. Харин МАН-ын бүлэг туйлын хангалтгүй гэж үзжээ. 

 Үндсэн хуулийн цэц дунд суудлын хуралдаанаараа намын жагсаалтыг хууль зөрчсөн гэж дүгнэсэн. Энэ дүгнэлтийг МАН хүлээж авах нь зөв гэж үзжээ. Тус намын бүлгийн дарга С.Бямбацогт "Бид хүнээ сонгоё. Намын жагсаалтаар сонгогдох нь буруу гэсэн байр суурьтай байсан. Одоо ч энэ байр суурин дээрээ байгаа. Тиймээс цэцийн дүгнэлтийг хүлээж авах нь зүйтэй гэж үзлээ. Харин цэцийн дүгнэлтийг хүлээж авах нь сонгуулийг хойшлуулах шалтгаан болохгүй гэж үзэж байна" гэв.




Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.