Шар


Аглуугийн 4 дүү амраг

4 жил, 4 сар TIMES.MN

“Хэн, хэн маань хоёр дахь сонголтоо хийж хамтын амьдралаа эхлүүлсэн учраас элдэв асуудал үүсээд байдаггүй” хэмээн ярьдаг МУГЖ Л.Баттулга буюу Аглуу эхнэрээсээ нэлээд оворжуу царайтай харагддаг . Анхны эхнэр, гурван охиноо орхиод залуухан бүсгүйн толгойг эргүүллээ хэмээн нэг үе түүнийг хэвлэлээр “хайр найргүй” бөмбөгдөж байхад тэрбээр “Энэ бол миний гурав дахь амьдрал. Би зургаан хүүхэдтэй эцэг хүн. Тэднийгээ хайр, халамжаар хэзээ ч дутааж үзээгүй” гэж бардамхан хариулж суусан удаатай.

Тэгвэл эрхэм гавьяатын хайр ивээлд багтсан жүжигчин Н.Оюунчимэгийн хувьд, оюутан ахуй цагтаа “GO” студийн захирал, найруулагч Д.Галбаяртай дэр нэгтгэн хөөрхөн охин төрүүлж өгсөн гэдэг. Гэвч сургуулиа төгсөөд удалгүй “Х-Түц” продакшинд харьяалагдах болсон тэрбээр МУГЖ Аглуутай учир ургуулснаар нөхөр, хүүхдээ орхин эргэлт буцалтгүй шийдсэн гэдэг юм билээ. Найруулагч нөхөр нь нэлээд хугацаанд охиноо ганцаараа өсгөж байгаад УДЭТ-ын жүжигчин Т.Хулантай ханилан аз жаргалтай амьдарч буй юм.

Өдгөө гавьяатын гэр бүлийнхэн “Х-Түц” продакшнаар овоглож яваадаа ихэд бахархдаг бөгөөд Аглуу, Оюунчимэг хоёрын насны зөрүү ердөө л дөрвийн тоонд багтдаг гэх. Учир нь, МУГЖ Л.Баттулга 1976 онд төрсөн бол, эхнэр Н.Оюунчимэг нь 1980 оны бүсгүй гэнэ шүү.





Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.