Хичээлийнхээ хажуугаар дугуй засвар ажилуулдаг 8-р ангийн хоёр хүү

6 сар TIMES.MN

Цахим ертөнцөд наймдугаар ангийн хоёр хүү хичээлийнхээ хажуугаар дугуй засвар ажиллуулдаг гэсэн пост олны хайр талархлыг хүлээгээд байна. Энэхүү эерэг мэдээллийг фэйсбүүкийн хэрэглэгч Khashaa гэх залуу оруулжээ. Тэрээр  цахим хуудаснаа "Өчигдөр машиныхаа дугуйг солиулах гээд нилээн орой гарлаа. Орой болсон учир гадуур дугуй засварууд ихэнх нь хаалттай байлаа. Явж явж нэг дугуй засвар олов. Тэгсэн хоёр хөөрхөн хүү ахаа юу хийлгэх вэ? гээд л ирж байна шүү.

Ах нь 4 дугуй солиулнаа том хүн байгаа юм уу? гэсэн том хүн байхгүй ээ бид хоёр сольчихноо ахаа санаа зоволтгүй найдвартай гээд л данхраад, торцовоо бариж ирээд шууд ажилдаа оров. Би ч дотроо за даа энэ хоёр чадах юм болуу гэж бодоод хөл гараа гэмтээчихвий гээд санаа зовоод нэг л хэцүү байв. Тэгээд хоёр дүүг ажлаа хийж байх хооронд би жаал жуул юм асуунгаа хамт хамжиж дугуйгаа солив.

Хоёр дүүг Баяраа , Жавхаа гэдэг бөгөөд хоёулаа 8-р ангид сурдаг найзууд. Нэг нь 13-р сургуульд нөгөө нь 47-р сургуульд сурдаг гэв. Өөрсдөө хичээлийнхээ хажуугаар дугуй засвараа ажиллуулдаг гэхээр нь би ч дотроо за бүлтрээд байна даа л гэж бодлоо. Гараад хажуугийн түцний хүнээс асуутал нээрээ л хоёулханаа зунаас хойш ажиллуулж байгаа гэнэ шүү.

Ажлаа тун хурдан шуурхай чанартай хийдэг дээрээс нь ухаалаг гэж жигтэйхэн хэл яриа нь соёлтой боловсон, хүмүүжилтэй хүүхдүүд байналээ. Манай 2 сард түрээсэндээ 600000 төгрөг төлдөг гэсэн шүү. 8-р ангийн 2 хүү амьдрах гэж ингэж тэмцэж хөдөлмөрлөж байгааг хараад өөрөөсөө ичих шиг болж 2 дүүгээр үнэхээр бахархаж, өхөөрдөж, хайр хүрсэн... Найзуудаа 2 дүүд очиж орлого оруулаарай! Монголын маань ирээдүйг гэрэлтүүлэх эрс бэлтгэгдэж байна лээ шүү!! Хүйтний ам наашилсан энэ үед хүн болгон л машиныхаа аюулгүй байдлыг базааж байгаа байх. Хаяг: Өргөө кино театрын арын замаар яваад энхболдын замын уулзвар байдаг юм байна лээ" гэжээ.





Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.