Нийгэм


Т.Цогтод эцэг, эр хүн гэж хэлэх эрх байхгүй

4 жил, 3 сар TIMES.MN

Нийгмийг цочирдуулсан хэргийн шүүх хурал өчигдөр болж өнгөрлөө. Төрсөн эцэг, хойд эх хоёрынхоо гарт амь үрэгдсэн 4-хөн настай охины сүнс амар амгалан нойрсоход хүндрэлтэй өдрүүд байлаа. Хойд эх Г.Маралмаа нь охиныг зодож байгаагүй, хаяа л хонгон дээр нь алгадаг байсан. Харин Т.Цогт охиноо суран бүсээр зоддог байсан. Өсгөнө гэж авчихаад өсгөж чадаагүй нь миний буруу гэж шүүх хуралд мэдүүлсэн. Тэгвэл талийгаач охины төрсөн эцэг Т.Цогт би ханиа буруу сонгосон байна. Охинтой минь таарамж суутай, эрхлүүлж тоглуулдаггүй ч гэсэн арай ингэж зодож амийг нь хөнөөнө гэж бодсонгүй хэмээн бүхий л бурууг хамтран амьдрагч Г.Маралмаа руугаа чихэж зогссон. Г.Маралмаа ч түүнийг худал мэдүүлж байна хэмээн бухимдаж яллах дүгнэлт сонсоод ухаан алдаж унаж байлаа.

Г.Маралмаа чулуун зүрх гаргаж охиныг амиа алдахад хүргэсэн ч гэлээ хэвлийдээ Т.Цогтын үрийг хэвлийдээ тээж яваа. Ингэж бодохоор үрээ гэж бодсон эцэг хүн үрийг нь тээж яваа бүсгүй хүнд ийм хүнд ял үүрүүлэлгүй хүндийг нь нуруун дээрээ үүрэхийг хичээх болов уу гэж бодож байтал цагаа тулахаар байдал тэс өөрөөр эргэж байв. Амиа бодсон Т.Цогт гэгч нөхөр зөвхөн өөрийн арьсаа  хамгаалж төрөх өдрөө хүлээж буй бяцхан үрээ ч бодсонгүй. Бурханы оронд одсон бяцхан охины амийг юман чинээ бодоогүй эцэг төрж амжаагүй байгаа үрийнхээ тухай бодох ч үгүй бололтой. Ийм хүйтэн эцэгт хүсэхгүй байхад нь үр заяаж байдаг гэж ярих жирийн иргэний яриаг сонсоход үнэхээр үнэн юм хэллээ гэж бодогдсон.


Үнэхээр хүсээд, хайрлаад, хүлээгээд байгаа  хосуудад ирдэггүй үр заяа ийм хүйтэн сэтгэлтнүүдэд заяаж зовж бурханы оронд цагаасаа өмнө  одож байгаа нь харамсалтай. Өөрийн төрсөн үрээ гишгэлчихээд төрж амжаагүй байгаа үрээ шоронгийн хүйтэн шалан дээр хэвтүүлчихээд зөвхөн өөрийгөө авч гарах гэж хичээж байгаа Т.Цогт гэх залууд эцэг, эр хүн гэж хэлэх эрх байхгүй.




Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.