Г.Нэргүй: Нийслэлд хоногтоо гал түймрийн 8-10 дуудлагатай б…
16 минут
ЭМЯ: 1095 иргэнээс халдвар илэрч, 6 хүн нас барлаа
27 минут
Мисс Э.Сэлэнгэ хүүхдээ 220 мянган доллараар үрчлүүлсэн гэв
35 минут
Д.Мөнх-эрдэнэ: "Херо"-гийн Б.Баатарыг АТГ-т шалгуулна
1 цаг, 7 минут
Сэрэмжлүүлэг: Байшин шатаж дөрвөн хүн амиа алджээ
1 цаг, 37 минут
Танилц: Энэ долоо хоногийн теле хичээлийн хуваарь
2 цаг, 20 минут
Гурван сая төгрөгийн азтан дөрөв, 1.5 сая төгрөгийн азтан 3…
3 цаг, 33 минут
Гишүүдийн “давхар” дээл олон улсын байгууллагын албан тушаа…
3 цаг, 36 минут
Дархлаажуулалтын цэгүүд 09:00-17:00 цаг хүртэл ажиллана
3 цаг, 40 минут
Байнгын хороод төсвийн төслийг хэлэлцэнэ
3 цаг, 41 минут
Ш.Цэрэнлэй, Ш.Бат-Эрдэнэ нар Пауэрлифтингийн дэлхийн аварга…
19 цаг, 40 минут
Эрээнд халдварын тохиолдол 14 боллоо
19 цаг, 41 минут
ЭМЯ: 1321 иргэнээс халдвар илэрч, 17 хүн нас барлаа
1 өдөр
Өнөөдөр дархлаажуулалтын цэгүүд ажиллахгүй
1 өдөр, 1 цаг
Франкфуртын номын олон улсын яармагийн хамгийн содон зохиолч
1 өдөр, 21 цаг
ЭМЯ: 1,731 тохиолдол PCR-аар батлагдаж, 17 хүн нас барлаа
1 өдөр, 23 цаг
ӨМӨЗО-д коронавирусийн 15 тохиолдол бүртгэгджээ
2 өдөр, 17 цаг
16-17 насны 26477 хүүхэд дархлаажуулалтын бүрэн тунд хамраг…
2 өдөр, 17 цаг
Сураггүй алга болсон 3 настай охиныг олжээ
2 өдөр, 18 цаг
НӨАТ-ын буцаан олголтоор татвараа шимтгэлгүй төлөх боломж б…
2 өдөр, 19 цаг
Чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлууд
2 өдөр, 19 цаг
Өнөөдөр ажиллах дархлаажуулалтын цэгүүд
2 өдөр, 19 цаг
Улс орнууд COVID-19-тэй зэрэгцэн “амьдрахаар” шийдлээ
2 өдөр, 19 цаг
Д.Мөнхбаатар: Аймгийн хэмжээнд МАА-н өвөлжилтийн бэлтгэл 61…
2 өдөр, 19 цаг
Шөнө бөх унтаж амрах 9 зөвлөгөө
2 өдөр, 20 цаг
ЭМЯ халдвар аваад эдгэрсэн хүмүүсийн тоог мэдээлэх шаардлаг…
2 өдөр, 20 цаг
Шадар сайд ОХУ-ын Засгийн газрын орлогч дарга А.Л.Оверчуктэ…
2 өдөр, 20 цаг
Б.Баатархүү: С.Жавхлан руу 11 удаа залгахад ямар ч хариу өг…
2 өдөр, 21 цаг
Нүүрс тээвэртэй холбоотой 10 тэрбумын авлигын асуудлаар тээ…
2 өдөр, 22 цаг
Энэ сарын 23-наас ихэнх нутгаар хүйтэрнэ
2 өдөр, 22 цаг
Б.Бямбадорж: Жирэмсэн эх, хүүхэд халдвар авах нь нэмэгдэх х…
2 өдөр, 22 цаг
"Вакцины гуравдугаар тун дельта хувилбарт сайн үйлчилж байн…
2 өдөр, 23 цаг
У.Хүрэлсүх: Монгол, Герман цэргүүдийн дайчин нөхөрлөл батжи…
2 өдөр, 23 цаг
Еврей эцэг эхчүүдийн хүүхдээ хүмүүжүүлдэг 10 зарчим
2 өдөр, 23 цаг
Туулах чадвар сайтай автомашин гардуулан өглөө
3 өдөр
ЭМЯ: 1719 иргэнээс халдвар илэрч, 19 хүн нас барлаа
3 өдөр
УИХ-ын эмэгтэй гишүүд НҮБ-ын суурин төлөөлөгч Илейн М. Конк…
3 өдөр
Бейрутийн харанхуй бидэнд юуг хэлнэ вэ?
3 өдөр
Б.Ууганбаяр: Гурав дахь тунгийн хамрагдалтыг 30-аас дээш бо…
3 өдөр
Х.Булгантуяа: Зарим яамыг дагаж агентлаг байгуулах нь төсви…
3 өдөр
Хүндэвтэр оноштой иргэдийн тоо энэ долоо хоногт өссөн
3 өдөр, 11 цаг
Халдвар гарснаас болж багш нарын урамшууллыг олгохгүй байх …
3 өдөр, 11 цаг
Д.Тэрбишдагвын ном Франкфуртын олон улсын үзэсгэлэн яармаг…
3 өдөр, 12 цаг
Үр тариа хураалт 74 хувьтай, хүсний ногооны хураалт 92,5 ху…
3 өдөр, 12 цаг
Шинээр хоёр яам байгуулах төслийг дэмжлээ
3 өдөр, 13 цаг
Солонгос хэлний түвшин тогтоох шалгалт өгсөн иргэдийн тал н…
3 өдөр, 13 цаг
У.Хүрэлсүх: Сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийг нэн яаралт…
3 өдөр, 14 цаг
Ц.Идэрбат, Э.Батшугар нар Улсын Их Хурлын гишүүний тангараг…
3 өдөр, 14 цаг
Шүүхээс 13 хүний эцэг, эх байх эрхийг хасчээ
3 өдөр, 14 цаг
"Эрдэнэс Монгол" ХХК-ийн захирал Д.Хаянхярвааг цагдан хорих…
3 өдөр, 15 цаг

С.Мөнгөнчимэг: Эрүүл мэндийн салбарт 1.8 их наядыг төсөвлөсөн

Ирэх оны төсвийн хөрөнгө оруулалт болон эрүүл мэндийн салбарт тусгах төсвийн талаар Сангийн дэд сайд С.Мөнгөнчимэгтэй ярилцлаа.

-Хөгжлийг дэмжих, экспортыг нэмэгдүүлэх, хүртээмжтэй өсөлтийг хангах, хөрөнгө оруулалтыг дэмжих замаар эдийн засгийн шинэчлэл хийнэ гэж Сангийн яамнаас мэдээлсэн. Тэгэхээр шинэчлэл болон ирэх оны төсвийн төслийн онцлох зүйлээс дурдвал?
-Ирэх оны төсвийн гол онцлог нь хөгжлийг дэмжихэд чиглэж  байгаа. Өнгөрсөн жилүүдэд дэлхий нийтийг хамарсан цар тахлын нөлөөллийн улмаас эдийн засагт хүчтэй цохилт өгсөн ч бодлогын тодорхой арга хэмжээг авч хэрэгжүүлэн эерэг үр дүн гарч байгаа нь  ажиглагдаж байна. Ирэх жил хөгжлийн төслүүдийг эхлүүлэх, хүртээмжтэй өсөлтийг хангах, экспортыг нэмэгдүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих замаар эдийн засгийг сэргээх шинэчлэл хийхээр төлөвлөөд байна. Энэ удаагийн төсвийн төсөлд төр, хувийн хэвшлээ дэмжих, төрийн өмчийн компаниудын үр ашгийг дээшлүүлэх, төрийн байгууллагуудыг хэмнэлтийн горимоор ажиллуулах, нийслэлийн түгжрэлийг бууруулах, Хуримтлалтай хүүхэд, халамжаас хөдөлмөрт шилжих, боловсрол, эрүүл мэнд, соёл, спортын салбарт шинэчлэл хийх замаар худалдаа, бизнесийг хөнгөвчлөх, экспортыг нэмэгдүүлэх,  шинэ ажлын байр бий болгоход чиглэсэн арга хэмжээг хэрэгжүүлнэ. Ирэх онд Оюутолгойн далд уурхай, Тавантолгойн цахилгаан станц, Газрын тосны бүтээгдэхүүн дамжуулах хоолой, Богдхан төмөр зам, улсын чанартай том төмөр зам, авто замын төслүүдийг ч хэрэгжүүлж эхлүүлэхээр тусгаад байгаа.

-Төсвийн хөрөнгө оруулалтыг өмнөх жилүүдээс 4-7 дахин нэмэгдүүлж тусгасан байна. Эдгээр нь эдийн засагт хэрхэн нөлөөлөх вэ?
-Ирэх орны төсвийн нийт зардал 18.1 их наяд, тэнцвэржүүлсэн орлого 15.7 их наяд төгрөг байхаар төсөөлсөн. Орлогоо энэ оныхоос 3.1 их наядаар илүү төлөвлөсөн. Төрийн өмчит компаниудын засаглал, бүтэц, ногдол ашгийн журамд шинэчлэлийн бодлого хэрэгжүүлж, төрийн өмчит компаниудаас орох орлогыг гурав дахин өсгөж, 448 тэрбум төгрөг төвлөрүүлнэ гэж тооцсон. Хөрөнгө оруулалтын хуваарилалтыг илүү хөгжил рүү чиглүүлж байна. Төсвөөс 2.4 их наяд төгрөгийг хөрөнгө оруулалтад хуваарилснаас 1.7 их наяд нь зам тээвэр, барилга, эрчим хүч, инженер шугам сүлжээ гэсэн дэд бүтцийн салбар руу орно. Энэ хөрөнгө оруулалтыг дагаж ДНБ-д 830 тэрбум төгрөгийн нөлөө үзүүлнэ гэж тооцсон.Мөн дэлхийн зах зээлд уул уурхайн бүтээгдэхүүний үнэ өсөж байгаа цонх үеийг ашиглаж, гол түүхий эдийн экспортынхоо биет хэмжээг нэмэгдүүлэхээр тусгасан. Тухайлбал, 2022 онд манай улс 36.7 сая тонн нүүрс экспортолно. Энэ нь 2019 онд гаргаж байсан хэмжээ. Тиймээс ирэх онд 2019 оны хэмжээндээ хүргэхийн тулд хил гаалийн гацаа, боомт, тээвэр ложистикийн асуудлыг шийднэ. Хил дээр үүссэн ажлын давхардлыг арилгах хүрээнд гааль, мэргэжлийн хяналт чиг үүргийг нэгтгэж, илүү шуурхай, худалдааг хөнгөвчилж ажиллана. Эдгээр хүчин зүйл нь орлого өсөхөд нөлөөлнө гэж тооцсон.Зарлагын хувьд эргэн төлөгдөх болон хөрөнгийн зардал өмнөх жилүүдээс нэмэгдэж суусан. Харин урсгал зардлыг энэ оныхоос 300 гаруй тэрбум төгрөгөөр өндөр төсөөлсөн. Энэ зардлын дийлэнхийг боловсролын шинэчлэл мөн эрүүл мэнд, цар тахалд зориулсан зардал эзэлж байна. 

-Хөрөнгө оруулалтын талаар тодруулахгүй юу?
-Төсвийн ерөнхий бодлоготой уялдуулан дэд бүтцийг дэмжсэн хөрөнгө оруулалтын ажлууд хийнэ. Тухайлбал, ирэх онд 2.4 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт хийнэ. Эхлүүлсэн хөрөнгө оруулалтаа ирэх онд дуусгах зорилготой байна. Шинэ хөрөнгө оруулалтаар зам тээвэр, барилга, эрчим хүч, уул уурхай, инженерчлэл шугам сүлжээний ажлыг хийж гүйцэтгэнэ. Эдийн засгаа эрчимжүүлэх хүрээнд төвсөөс дэд бүтцийн салбарт хийх хөрөнгө оруулалтыг 4-7 дахин нэмэгдүүлсэн. Тухайлбал, боомтын чиглэлийн замуудыг барих, төвлөрөл, түгжрэлийг сааруулах хүрээнд орон нутаг дахь дэд бүтцийн төслүүдийг дэмжинэ. Орон сууц, барилга байшин барих дэд бүтцийг нь шийдэх хөрөнгө оруулалт хийнэ.  Жишээ нь, Залуус хорооллыг Дархан, Эрдэнэтэд байгуулах дэд бүтцийн асуудлыг шийдэж байна. Буянт-Ухаад барих Залуус 1, 2 хорооллын дэд бүцтийг нь шийднэ. Эрчим хүчний шинэ эх үүсвэрүүдэд хөрөнгө хуваарилна. Мэдээж цэцэрлэг, сургууль, эмнэлгийн хүртээмжийг нэмэгдүүлнэ. Мөн нэг талдаа хөрөнгө оруулалт хийх тусам урсгал зардал өсөж төсвийн ачаалал нэмэгддэг. Тиймээс урсгал зардал өндөртэй хөрөнгө оруулалтыг багасгаж эдийн засаг, нийгмийн ач холбогдолтой, үр өгөөжтэй чиглэлд хөрөнгө оруулах бодлогыг баримталж байгаа. Улсын төсвийн хөрөнгө оруулалт нь бүтэн жилийн хугацаанд төлөвлөгддөг. Тухайлбал, хоёрдугаар сарын 1-нээс орон нутаг, яамдуудаас ирсэн саналуудыг нийгэм, эдийн засгийн ач холбогдлыг эрэмбэлж сонгодог. Мөн хөрөнгө оруулалттай холбоотой шинэ онцлох зүйл нь энэ жилээс төсөв батлагдангуут тендер зарлах боломжтой болсон. Өмнө жилүүдэд төсөв батлагдсаны дараа он гараад тендер зарлах бэлтгэл ажил хийгдэж, шалгаруулалтад хугацаа алдаж бүтээн байгуулалтууд тухайн ондоо багтахгүй байх асуудал гардаг байсан. 

-Ирэх оны төсөвт хөрөнгө оруулалтаас гадна эрүүл мэндийн салбар ялангуяа, COVID-19-ийн хариу арга хэмжээ, урьдчилан сэргийлэх ажилд тусгах зардал анхаарал татаж байгаа. Өнгөрсөн онд цар тахлын эсрэг хэдий хэмжээний хөрөнгө зарцуулсан бэ?
-Цар тахал төсвийн зарлагыг нэмэгдүүлсэн. Өнгөрсөн жилийн хугацаанд коронавирусын эсрэг дархлаажуулалт, эмчилгээ, үйлчилгээний зардлаас гадна ААН-үүдийн үйл ажиллагааг сэргээх, өрхийн орлогыг хамгаалах, нийгмийн даатгалын шимтгэлийг төлөх, ХАОАТ-аас чөлөөлөх гэсэн төсвөөс дэмжиж болох багц арга хэмжээг авч ажилласан. Мөн эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөөг авч хэрэгжүүлж байна. Дээрх төсвөөс авч хэрэгжүүлсэн багц арга хэмжээнд өнгөрсөн жил 2.6 их наяд, энэ жил 2.4 их наяд төгрөгийг зарцуулсан. Үүнээс гадна COVID-19-ийн эмчилгээний эм, эмнэлгийн хэрэгслийг импортоор татваргүй оруулж байгаа. Тэгэхээр энэ нь төсөвт төвлөрөх байсан орлогыг коронавирусын эмчилгээнд зориулж байна гэсэн үг юм. Энэ жилийн төсвийн тодотголоор коронавирусын эсрэг хариу арга хэмжээнд зарцуулах зардлыг өсгөж бусад салбарын зардлыг хэмнэсэн тодотгол болсон.

-Олон улсын байгууллага, аж ахуйн нэгжүүдээс хандивын аяныг зохион байгуулж улсад хандивласан. COVID-19-ийн хүрээнд цугларсан хандив, тусламжийн хэмжээг тодорхой дурдвал?
-COVID-19-тэй холбогдолтой хандив нь Сангийн яамаар дамждаггүй, УОК-д бүртгэгдээд, зарцуулагддаг. Харин зээл, тусламжийн хувьд бол хэдий хэмжээний зээл тусламж, ямар зориулалтаар зарцуулах талаар УИХ-аар тухай бүрт нь хэлэлцэгдээд, үүний дагуу манай яаманд  бүртгэгдэж, зарцуулагддаг. 2020 онд гадаад зээл 1.5 их наяд, гадаад тусламж 53 тэрбумыг төсвийн дэмжлэг хэлбэрээр авч хэрэгжүүлсэн. 

-Тэгвэл ирэх онд COVID-19-ийн зардалд хэдийг төсөвлөсөн бэ?
-Ирэх жил улсын төсвөөс ЭМД, төсөв, эрүүл мэндийн сайдын багцад  нийт 1.8 их наяд төгрөгийг эрүүл мэндийн салбарт төсөвлөсөн. Эрүүл мэндийн салбарт энэ оноос төсвийн шинэчлэлийг хийж хэрэгжүүлж байгаа. Тухайлбал, эрүүл мэндийн салбар, эмнэлэг өөрсдөө төсвөө захиран зарцуулах менежментээ хийдэг болно. Тэгэхээр хэмнэх боломжтой зардлаа хэмнэж шинэ тоног төхөөрөмж авах, эмч нарынхаа цалинг нэмэх бүрэн боломжтой болсон. Өмнө нь шаардлагатай тоног төхөөрөмж, цалингийн нэмэгдэл, урсгал зардлыг Сангийн яамнаас олгодог байсан. Энэ нь төдийлөн үр дүнгүй байсан тул үр дүн, чанарт суурилсан санхүүжилтийг хийх нь үр дүнтэй менежмент болно гэж үзэж байгаа. Мөн цаашид боловсрол, соёл, спортын салбарт энэ шинэчлэлийг хийхээр төлөвлөж байна. Түүнчлэн эрүүл мэндийн салбарт хийж буй нэг том шинэчлэл нь иргэн бүр жилд нэг удаа урьдчилан сэргийлэх үзлэгт орох боломжийг бүрдүүлж байгаа. Урьдчилан сэргийлэх үзлэг хийлгэх нь эрүүл мэндийн зардлыг багасгадаг. Эдийн засаг, санхүү талаас харахад өвдсөн хүний эмчилгээнд зарцуулах мөнгийг урьдчилан сэргийлснээр багасгах боломжтой. Эрүүл мэнд, цар тахалтай холбоотой зардал, төсвийг бид хангалттай тусгаж байгаа.

-Хэрэв цар тахлын төсөөлөөгүй, хүндрэлтэй нөхцөл байдал үүсвэл хэрхэн зохицуулах вэ. Эрсдэлийн сан бий юу?
-Коронавирусын эсрэг улс орон бүр өөрсдийн менежментийг хэрэгжүүлж арга хэмжээг авч байна. Эдийн засгийн үзүүлэлтүүдээс дэлхийн эдийн засаг эргэн сэргэж байгааг харж болно. Гэсэн хэдий ч бид эрсдэлийг бууруулах үүднээс ирэх онд бизнесийн үйл ажиллагааг хориглохгүй, эдийн засгийг идэвхийг бууруулахгүй байхад анхаарч ажиллана. Эрүүл мэндийн даатгалын тухайд 40 тэрбум төгрөгийн эрсдэлийн санг бий болгож байгаа. Мөн Засгийн газрын нөөц санд 80 тэрбумыг тусгасан байгаа. 
Төрийн байгууллагууд төсвийн хэмнэлтийн бодлогын хүрээнд ажил, үйлчилгээгээ явуулна. Жишээ нь, хурал зөвлөгөөнийг заавал мөнгө төлж хийхгүй албагүй, бүгд цахимаар хуралдаж болж байна. Заавал гадаад, дотоод томилолт явах шаардлага багасаж байна. Тиймээс эдгээр зардлыг хэмнэх боломжтой. Өөрөөр хэлбэл, татвар төлөгчийн мөнгийг үргүй зарахгүй, төсвөөс гаргахгүй. Эдгээр хэмнэх зардал нь өндөр биш ч төсвийн зарцуулалт, татвар төлөгчийн мөнгийг үр дүнтэй байлгах зарчим юм.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин 

Сэтгэгдэл