Нийгэм


Зүүн хойд Азийн сайн үйлсийн эзэд Монголд

4 жил, 3 сар TIMES.MN
Сайн үйлсийн эзэд, сайн дурын хөдөлгөөний манлайлагч болсон газар газрын залуучууд Улаанбаатарыг зорин ирж, 6 дугаар сарын 26-наас 7 дугаар сарын 2-нд хуран чуулна.

“Нийгмийн хөгжилд залуучуудын сайн дурын оролцоо” чуулганд Зүүн хойд Азиийн 6 орон, олон улсын байгууллага, Монголын төр, нийгэм, залуучуудын төлөөлөл оролцох юм. Хэл, соёл, үндэс угсаа, улс орон нь өөр өөр ч сая сая залуусыг сайн үйлс, сайн дурын оролцоо, нэг эх дэлхийн амар амгалангийн төлөөх хүсэл зорилго нь нэгтгэдэг. Сайн санааны хөдөлгөөний гишүүд байгаль орчноо хамгаалах, гамшгаас сэргийлэх, аюул, эрсдэлийг нь багасгах, эрүүл мэндийн салбарт багагүй хувь нэмрээ оруулсаар байна.


Олон улсын чуулганыг санаачлагчид нь Ази, Номхон далайн энх тайван, хөгжлийн төлөө хөдөлгөөн, НҮБ-ын Ази номхон далайн бүсийн нийгэм эдийн засгийн хороо (ESCAP) юм. Улаанбаатарт болох чуулга уулзалтанд Ази-Номхон Далайн Энхтайван, Хөгжлийн Төлөө Хөдөлгөөний дарга (APPDSA), НҮБ-ын Ази номхон далайн бүсийн нийгэм эдийн засгийн хороо (ESCAP)-ийн төлөөлөгч, Нийгмийн асуудал хариуцсан мэргэжилтэн Марко Ронкарати, АСЕАН-ы хүндэт нарийн бичгийн дарга доктор Сурин Пицүван, Дэлхийн Залуу Манлайлагчдын Академийн Ерөнхийлөгч Ейчин Ли, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд Д.Оюунхорол, Шинэ Зеландын Крайстчэрч хотын сайн дурын хөдөлгөөний залуу зүтгэлтэн Сэм Жонсон, БНСУ, БНАСУ, Япон, Австрали, Хятад, Балбын сайн үйлсийн манлайлагч залуучууд оролцоно. Сайн дурынхныг чадавхижуулах, сайн дурын үйл ажиллагааны эрх зүйн орчныг бий болгох, залуучууд бизнес эрхлэх, гамшгийн эрсдэлийг бууруулах, хүрээлэн буй орчноо сайн дурынхны хүчээр хамгаалах, сэргээх зэрэг өргөн цар хүрээтэй сэдвүүдийг хөндөн хэлэлцэж,  хамтын хүчээ нэгтгэх харилцан туршлага солилцоно. Энхийн бүтээн байгуулалтын үнэ цэнэ, нийгмийн хөгжилд сайн дурын оролцоог нэмэхэд энэ чуулган шинэ түрлэг, шинэ давалгаа болно.  Олон улсын чуулга уулзалтын үеэр “Монголын сайн дурынхны тухай” хуулийн төслийн талаар ч хэлэлцэхээр төлөвлөсан байна. Чуулга уулзалтын үеэр орон орны сайн дурын хөдөлгөөний залуу манлайлагчид Улаанбаатараар аялж, модны арчилгаа эко ажил хийж, Монголын соёлтой танилцана.   

 

АЗИ, НОМХОН ДАЛАЙН ЭНХ ТАЙВАН, ХӨГЖЛИЙН ТӨЛӨӨ ХӨДӨЛГӨӨНД НЭГДСЭН ХАМТРАГЧИД


 -         UNESCAP 

-          UNESCO

-          UN ILO

-          UNEP

-          UN HABITAT

-          ASEAN- Association of Southeast Asian Nations / Зүүн Өмнөд Азийн улсуудын холбоо /

-         GPF – Global Peace Foundation /Дэлхийн Энхтайвны Сан/

-         GYLA - Global Young Leaders Assembly

-         ASEAN-Залуучуудын хамтын ажиллагааны хороо

-         ASEAN-Сайн дурын залуучуудын хөтөлбөр

-         АНУ  Энхтайвны Корпус

-         US AID

-         IAVE

-         FK Norway

-         Малайз улсын Спорт, Залуучуудын Яам

-         Сингапур улсын Соёл, Хамтын Ажиллагаа болон Залуучуудын яам

-         Канадын дэлхийн залуус

-         Beyond Disaster

-         Better World

-         Филиппиний Их Сургууль

-         Австралийн Олон Улсын сайн дурынхан

-         Youth Civic and Media Learning Centre

-         ЮНЕСКО Солонгос улсын Үндэсний Консул

-         Солонгос ОУ-н хамтын ажиллагааны холбоо (KOICA)

-         Utokapat нийгэмлэг

-         Asia Pacific Refugee Rights Network

-         Cross Cultural Solutions

-         Муслим залуучуудын дэлхийн нийгэмлэг

-         Азийн гамшгийн бэлэн байдлын төв

-         South Asian Association Regional

-         Балба улсын Спорт, Залуучуудын Яам

 




Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.