МХЕГ-ын дарга Б.Баасандорж тамгаа гардан авлаа
1 цаг, 8 минут
Бага насны хүүхдийг ахуйн гал түймрээс урьдчилан сэргийлэх …
1 цаг, 19 минут
ХХААХҮЯ: Өнөөдрийн байдлаар махны 50 хоногийн нөөцтэй байна
1 цаг, 47 минут
Хилээр орж ирсэн бараа бүтээгдэхүүний 60 хувь нь барилгын м…
2 цаг, 49 минут
Л.Оюун-Эрдэнэ: Монгол Улс дэлхийд тавд эрэмбэлэгдэх гүний у…
3 цаг, 35 минут
Монгол Улсын эзэмшлийн 34 хувьд ногдох 2.4 тэрбум ам.доллар…
4 цаг, 35 минут
Оюу толгойн гүний уурхайн үйлдвэрлэлийн анхны тэсэлгээг өнө…
4 цаг, 36 минут
АТГ: Ж.Пунцагт Эрүүгийн хэрэг үүсгэсэн
6 цаг, 9 минут
Тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх төслийн гүйцэтгэлийг …
6 цаг, 50 минут
Улсын хэмжээнд автобензин түлшний 30 хоногийн нөөцтэй байна
7 цаг, 1 минут
ЭМЯ: Шинээр 1978 тохиолдол батлагдаж, 4 нас баралт бүртгэгд…
7 цаг, 10 минут
Тамирчид гурван алт, нэг хүрэл медаль хүртлээ
8 цаг, 8 минут
"Сайжруулагч" хэмээх усан бар жилийн зүг мөр гаргах ёс
8 цаг, 11 минут
Өнөөдөр нийслэлд суурин 154, түр 3 цэгээр 6000 иргэнийг дар…
9 цаг, 4 минут
"Тэмдэглэхгүй" цагаан сарын тэнгэрт тулсан үнэ
9 цаг, 6 минут
Дулааны шугамын худгаас эрэгтэй хүний цогцос олджээ
9 цаг, 9 минут
Иргэдийг байнгын 53 цэг, түр ажиллах гурван цэгээр дархлааж…
1 өдөр, 2 цаг
17 аймгийн 106 суманд шүлхий өвчин бүртгэгджээ
1 өдөр, 2 цаг
Монгол залуус ДАШТ-д VII байрт орж, 200 сая төгрөгөөр шагну…
1 өдөр, 3 цаг
Монгол Улсын гурван сая дахь иргэн долоон нас хүрлээ
1 өдөр, 4 цаг
АТГ: "Улаанбаатар дулааны сүлжээ", "ТЭЦ-4" , "ТОСК"-ийн алб…
1 өдөр, 5 цаг
ЭМЯ: Шинээр 2089 тохиолдол батлагдаж, нас баралт бүртгэгдээ…
1 өдөр, 6 цаг
Ирэх тавдугаар сараас хурууны хээгээр ажилчдынхаа цагийг бү…
1 өдөр, 8 цаг
НӨАТ: Супер азтан тодорсонгүй
1 өдөр, 8 цаг
Түр амбулаториудаар ковид туссан нь шинжилгээгээр батлагдса…
1 өдөр, 9 цаг
48 иргэний амь насыг аварч, 1,4 тэрбум төгрөгийн өмч хөрөнг…
1 өдөр, 9 цаг
Дэлхийн улс орнуудын хамгийн залуу 10 лидер
1 өдөр, 9 цаг
"Цус бүлэгнэлтийн эсрэг эмийг удаан хугацаанд хэрэглэж боло…
4 өдөр
З.Цэвээндорж: Автобусны богино эргэлтийн үйлчилгээг зарим ч…
4 өдөр, 3 цаг
Эрээн-Улаанбаатар хүртэлх ачаа тээврийн дундаж ханш 5 сая т…
4 өдөр, 5 цаг
Омикрон хувилбарын зөөвөрлөгдсөн 13, дотоодын 6 тохиолдол н…
4 өдөр, 5 цаг
Шатахуун ачсан чиргүүл онхолдож, 10 тонн түлш асгарлаа
4 өдөр, 6 цаг
Оюун санааны төлөвшлийн 10 шинж тэмдэг
4 өдөр, 7 цаг
"Таван толгой түлш" ХХК-ийн баруун бүсийн үйлдвэрийн үйл аж…
4 өдөр, 7 цаг
Гол, мөрөн, нуурын мөсний зузаан 15-75 см нимгэн байна
4 өдөр, 8 цаг
Монгол-Орос улс 2021 онд 1.9 тэрбум ам.долларын худалдаа хи…
4 өдөр, 8 цаг
О.Цэцэглэн: Тайзан дээр нулимс бөмбөрсөн ч үзүүлбэрээ дуусг…
4 өдөр, 8 цаг
Хүүхэд сууж байсан автомашиныг ачсан компанийн зөвшөөрлийг …
5 өдөр, 1 цаг
Улсын Дээд шүүх хязгаарлалт тогтоолоо
5 өдөр, 1 цаг
ДЭМБ: "COVID-19"-ийн өөр хувилбарууд илрэх боломжтой, "Omic…
5 өдөр, 2 цаг
Жижиг, дунд бизнес эрхлэгчдэд 1.3-1.5 хувийн хүүтэй зээл ол…
5 өдөр, 2 цаг
БНСУ-ыг зорих зорчигчдын анхааралд
5 өдөр, 4 цаг
Нам даралтын зуухны яндангийн шүүлтүүрийг шалгана
5 өдөр, 5 цаг
Цэргийн бүртгэл маргааш дуусна
5 өдөр, 6 цаг
Олон удаагийн ял шийтгэлтэй этгээдүүд дахин гэмт хэрэг үйлд…
5 өдөр, 6 цаг
ЭМЯ: Шинээр 3119 тохиолдол батлагдаж, 3 нас баралт бүртгэгд…
5 өдөр, 7 цаг
Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замыг аравдугаар сарын 30…
5 өдөр, 7 цаг
Эдийн засаг, хөгжлийн дэд сайд С.Наранцогт ажлаа хүлээн авл…
5 өдөр, 7 цаг
НӨАТ-ын буцаан олголтыг нэгдүгээр сард багтаан иргэдийн дан…
5 өдөр, 8 цаг
Ж.Отгонболд: АШУҮИС-ийн 231 мэргэшигч эмч дүүргүүдэд нэмэлт…
5 өдөр, 8 цаг

АТГ: Яам, агентлаг, ЗДТГ-ын шударга байдлын үнэлгээ өмнөхөөс буурчээ

Авлигатай тэмцэх газар жил бүр “Шударга байдлын үнэлгээ”-г гаргадаг. Шударга байдлын үнэлгээ гэдэг нь тухайн байгууллагын гадаад шударга байдлын үнэлгээ, дотоод шударга байдлын үнэлгээ, бодлогод оролцогчдын үнэлгээ, авлигын эсрэг үйл ажиллагаанд үнэлгээнд үндэслэсэн нийт үнэлгээг хэлнэ.

Анх 2009 оноос “Авлигын индекс” нэрээр анх төрийн байгууллагын шударга байдлын түвшинг тодорхойлох судалгааг хоёр жил тутамд нэг удаа зохион байгуулж эхэлсэн. Дараа нь судалгааны аргачлалаа өөрчилж “Шударга байдлын үнэлгээ” гэдгээр 2021 онд тав дахь удаагаа хийв.

Шударга ёсыг бэхжүүлэх, авлигын шалтгаан, нөхцөлийг арилгах, авлигыг таслан зогсоох болон төрийн байгууллагаас авлигатай тэмцэх чиглэлээр авч хэрэгжүүлж буй үйл ажиллагааг суурь мэдээллээр хангах, тухайн байгууллагын үнэлгээг нэмэгдүүлэхэд зайлшгүй авч хэрэгжүүлэх шаардлагатай үйл ажиллагааг тодорхойлох, үнэлгээний үр дүн олон нийтэд мэдээлэх замаар төрийн байгууллагын зүгээс үнэлгээний үр дүнг сайжруулах хүсэл зоригийг нэмэгдүүлэх, авлигыг бууруулах санал, санаачилга өрнүүлэх эрмэлзлийг бий болгох нь “Шударга байдлын үнэлгээ”-ний гол зорилтууд юм.

Судалгааг зохион байгуулахдаа гурван төрлийн төсөөллийн судалгаа авдаг. Тухайн төрийн байгууллагаар үйлчлүүлээд гарсан хүнээс асуулга авах бөгөөд үүнийг гадаад шударга байдлын үнэлгээ гэж нэрлэдэг. Мөн тухайн байгууллагад ажиллаж байгаа албан хаагчдаас авах судалгааг дотоод шударга байдлын үнэлгээ гэнэ. Гуравдугаарт, тухайн төрийн байгууллагын талаар судалгаа хийдэг, бодлогын шинжтэй шийдвэр гаргахад оролцдог шинжээчдийн үнэлгээг авдаг байна. Энэ нь бодлогод оролцогчдын үнэлгээ болно. Шинжээчид илүү томоор харж үнэлгээ өгдөг. Үйлчлүүлж байгаа иргэд өөрийнхөө үйлчлүүлсэн үеийн сэтгэгдлээр үнэлгээ өгдөг бол тухайн байгууллагын албан хаагчид ажилтан гэсэн өнцгөөсөө харж үнэлгээ өгдөг байна. Харин бодлогод оролцогчид дээрээс нь, эсвэл хөндлөнгөөс харж, ямар нэгэн ашиг сонирхолгүйгээр үнэлгээ өгдөг. Эдгээр гурван үнэлгээг нийлүүлж дүгнэснээр улсын хэмжээнд бүх төрийн байгууллагын шударга байдлын үнэлгээний жагсаалтыг гаргадаг юм.

Шударга байдлын үнэлгээг 0-100 хүртэлх оноогоор гаргах бөгөөд үнэлгээний утга 100-тай тэнцүү бол хамгийн шударгыг илэрхийлнэ. Өөрөөр хэлбэл, оноо бага бол авлигын эрсдэл өндөр, шударга байдлын түвшин нь тааруу гэсэн үг.

Шударга байдлын үнэлгээгээр хамгийн бага оноо авсан байгууллагуудад АТГ-аас “Авлигын эрсдэлийн үнэлгээ” хийнэ. Яагаад ийм муу үнэлгээ авав, эрсдэл нь яг хаана байгааг илүү нарийвчилсан судалгаагаар тогтооно. Түүний дараа авлигаас урьдчилан сэргийлэх, сургалт, соён гэгээрүүлэх ажлыг тухайн байгууллагад зохион байгуулна.

2021 оны судалгааны дүнгээр яамдын үнэлгээ 0.4 пунктээр, агентлагуудын үнэлгээ 1.3 пунктээр, Засаг даргын Тамгын газруудын үнэлгээ 1.8 пунктээр тус тус буурсан байна.

АТГ: Яам, агентлаг, ЗДТГ-ын шударга байдлын үнэлгээ өмнөхөөс буурчээ

Сэтгэгдэл