Зөвлөгөө


Уруулын будгаа удаан тогтоох 7 алхам

4 өдөр, 2 цаг TIMES.MN


  1. Уруулын будгаа өдөржин тогтоохын тулд үндсэн арчилгаанаас эхлэх нь зүйтэй. Шүдний сойзоор уруулаа үрж, цусны эргэлтийг нь сайжруулахын зэрэгцээ, уруул дээрх үхсэн арьсыг зөөлхөн унагаана.
  2. Уруулаа улам зөөлхөн болгохын тулд чийгшүүлэгч тос түрх. Урууланд үүссэн хагаралыг дүүргэж өгнө.
  3. Нүүр будгын зориулалттай спонжоор уруулынхаа хүрээг дагуулж багахан крем, өө дарагч түрхэнэ. Ингэснээр уруулын будаг тогтоход ихээхэн тустай.
  4. Уруул хүрээлэгчийг суудлын бүс гэж ойлгоход болно. Уруулын чинь будаг хэтэрч халихаас хамгаална.
  5. Уруулын будгаа шингээхийн тулд уруул хуурай байх хэрэгтэй. Ядаж л уруулын будаг арилахад цаанаа нь төстэй өнгө үлдээхийн тулд будаг түрхэхийн өмнө хүрээлэгчээр уруулаа будна.
  6. Харин одоо уруулын будгаа түрхэнэ. Бийрээр түрхвэл илүү сайн.
  7. Хамгийн сүүлийн алхамыг та өмнө нь туршиж байсан байх. Уруулын будгаа удаан тогтооход хамгийн чухал хэсэг нь энэ юм. Уруул дээрээ нимгэн салфетка тавьж илүүдэл будгийг шингээхийн зэрэгцээ нунтаг пудр сайтар шингээж өгвөл будаг удаан тогтоно. Бас тослог биш хуурай, тогтоц сайтай будаг түрхсэн мэт харагдана. 




Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.