Нийгэм


Тэгш сондгой дугаарын хязгаарлалтыг хүчингүй болгов

4 жил, 3 сар TIMES.MN

Дулааны гол шугамын засвартай холбоотойгоор энэ сарын 15  буюу өнөөдрөөс авто машиныг тодорхой бүсэд дугаарын тэгш, сондгойгоор зорчуулах болсон тухай өнгөрсөн долоо хоногт мэдээлж байсан.  Тэгвэл энэхүү шийдвэрийг хүчингүй болгосон байна.

Өнгөрсөн 7 хоногийн пүрэв гарагт Нийслэлийн удирдлагын зөвлөлийн хуралдаанаар хэлэлцээд хотын төвийн бүсэд автомашиныг хөдөлгөөнд оролцуулахдаа улсын дугаарын тэгш сондгойгоор хязгаарлахыг хойшлуулах шийдвэрлэсэн байна.

Тодруулбал, энэ сарын 15-наас хотын төвийн бүсэд автомашиныг хөдөлгөөнд оролцуулахдаа дугаарын тэгш сондгойгоор хязгаарлахыг болиулж, хуучин журмаар буюу тээврийн хэрэгслийн улсын дугаарын сүүлчийн орныг харгалзан хөдөлгөөнд оролцуулна гэсэн үг.




Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.