Улс төр


УИХ-ын гишүүд хаашаа мөнгө шилжүүлсэн бэ?

4 жил, 5 сар TIMES.MN

УИХ-ын чуулган эдийн засгийн хүндрэлийн үед шуурхай ажиллах шаардлагатай гэж байхад тойрогт ажиллах гишүүд байсаар байна. Чуулганы завсарлагаанаар энэ ажлыг амжуулах учиртай ч тойрогт ажиллах зардал хэмээн төрийн байгууллага руу мөнгө шилжүүлэн ажлаа амжуулж байна.

Тодруулбал, Сэлэнгэ аймгаас сонгогдсон Ж.Эрдэнэбат гишүүн "Сэлэнгэ аймгийн залуу эмэгтэйчүүдийн зөвлөл" ТББ-д 23 сая, "Сэлэнгэ аймгийн залуу эмч нарын холбоо" ТББ-д 13 сая,210 мянган төгрөгийг тойрог ажиллах зардал хэмээн энэ сарын 8-нд шилжүүлжээ.

Тэгвэл Хэнтий аймгаас сонгогдсон Б.Гарамгайбаатар гишүүн "Хан хэнтийн бүсгүйчүүд" ТББ-д 5 сая, 750 мянган төгрөг тойрогт ажиллах зардал хэмээн шилжүүлсэн байна.

Мөн С.Ганбаатар гшишүүн тойрогт ажиллах зардал хэмээн "Өмгөөллийн ХЭМПартнерс" ХХК-д 11 сая төгрөг шилжүүлжээ.




Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.