Аналитик


Ч.Сайханбилэг, Жеффри Тайгесен нар Оюутолгойн төслийг эхлүүлэхээ зарлалаа

4 жил TIMES.MN

Оюу толгой төслийн далд уурхайн бүтээн байгуулалтын ажлыг удахгүй эхлүүлэх тохироо хийгдсэн байна. Ерөнхий сайд Ч.Сайханбилэг өнгөрсөн долоо хоногт Bloomberg телевизээр ярилцлага өгөхдөө энэ тухай ам алдлаа. Тэрээр Оюу толгойн хоёрдахь шатны төслийг гацааж байсан зарчмын томоохон  зүйлүүд дээр тохиролцож ойлголцсон, одоо бага зэрэг техникийн шинжтэй засваруудыг оруулаад явуулна гэдгээ хэлсэн юм. Гүйцэтгэх засаглалын тэргүүн байсхийгээд хэвлэлээр шийдэлд хүрээгүй зүйлээ хэрэгжүүлэх гэж байна хэмээн зарлан тунхаглаад, тэр нь замхардаг байдлыг дахин давтахгүй биз ээ. Хэрвээ дахиад л  бүтэхгүй зүйл дэлгэсэн бол худалч Ч.Сайханбилэг гэж нэр зүүж таарна.

Рио Тинтогийн гүйцэтгэх захирал Cэм Уолш Монголд ирээд буцсан. Явахдаа хатуухан үгтэй мэдэгдэл хийж, бид дахин санал тавихгүй хэмээн ам бардам хэлсэн нь сануулга байв. Үүнээс цааш, түүнээс цааш буулт хийх боломжгүй гэж шахаж байгаагийн хэлбэр ч гэж үзэж болох юм. 


Рио Тинтогийн төлөөлөгч хөрөнгө оруулагчиддаа эерэг мэдээлэл дуулгасны дараа "Туркойз Хилл"-ийн хувьцаа цагийн дотор $C5.13-аас $C6.15 болж өсчээ.


 Рио Тинтогийн төлөөлөгч хөрөнгө оруулагчиддаа эерэг мэдээлэл дуулгасны дараа "Туркойз Хилл"-ийн хувьцаа цагийн дотор $C5.13-аас $C6.15 болж өсчээ. 


Рио Тинтотой эвлэрлийн гэрээ байгуулахаар Засгийн газрын хуралдаан дээр хэлэлцэгдсэн нь  бодиттой болоод байгаа. Түүнд нь  ““Эрдэнэс МГЛ” компанийн гүйцэтгэх захирал Б.Бямбасайхан гарын үсэг зурна гэсэн мэдээлэл хөвөрч буй.  

Жеффри Тайгесен 2014 оны 12 дугаар сард “Оюу толгой” ХХК-ийн ТУЗ-ийн гишүүнээр томилогдсон. Тэрээр Туркойз Хилл Ресурс компанийн Гүйцэтгэх ерөнхий захирлаар 2014 оны 12 дугаар сарын 1-нээс эхлэн томилогдсон юм.Жефф хамгийн сүүлд Рио Тинто Зэсийн группийн Зэсийн салбарын хөгжил хариуцсан дэд ерөхийлөгчөөр ажиллаж, Чили, Индонези улс дахь хамтарсан үйлдвэрүүдийг хариуцаж байсан юм. Энэ эрхэм  “Далд уурхайн өргөтгөлийн гэрээ эцсийн шатанд хүрээгүй байгаа ч хүрэх дэвшилт хийгдчихсэн. Бидний эцэслэх ёстой гол асуудал нь анхдагч хөрөнгө оруулагчтай холбоотой болон  татварын зарим албан ёсны асуудлыг шийдвэрлэх байсан юм ” онцолж байсан удаатай. Тэгвэл  Оюутолгойн гэрээг хариуцсан Рио Тинтогийн охин компани "Туркойз Хилл"-ийн захирал Жефф Тайгесен мэдээлэл хийсэн байна.Тэрээр өчигдөр хөрөнгө оруулагчдаа цуглуулж, Оюутолгойн хоёр дахь шатны олборлолт тун удахгүй эхэлнэ гэжээ. 


Тэгэхээр Монголын Засгийн газар Рио Тинтотой хэлэлцээр дуусч гэрээ үзэглэх нь тодорхой боллоо. 

 Рио Тинто группын төлөөллүүд энэ долоо хоногт Монголд ирнэ гэсэн мэдээлэл тарлаа. 


 5.4 тэрбум долларын өртөг бүхий далд уурхайн өргөтгөлийн үргэжлүүлэхийн тулд манайх бууж өгч, татварын  маргааныг хэрэгсэхгүй болгож, Н.Алтанхуягийн Засгийн газрын үед ажилласан ажлын хэсгийнхний илрүүлсэн 2 тэрбум орчим ам.долларын зөрчлийг зөрчил биш гэж үзэж, хөрөнгө оруулалтын зардал өсснийг хүлээн зөвшөөрөх нь тодорхой болж байна. 

 




 

 

 




Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.