Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн халдварын 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн тоон мэдээллийг гаргалаа. Сүүлийн 24 цагийн хугацаанд шинээр 2279 тохиолдол шинжилгээгээр батлагджээ. Үүний 1752 нь Улаанбаатарт, 516 нь орон нутагт бүртгэгдэж, 11 нь зөөвөрлөгджээ.
Мөн хугацаанд халдварын улмаас 41-80 насны 3 хүн нас барлаа. Ингэснээр нийт нас баралт 2006 боллоо.
Өнөөдрийн байдлаар эмнэлэгт 5390 хүн хэвтэн эмчлүүлж байна. Тэдний 1436 нь хөнгөн бол 35 хүний биеийн байдал нэн хүнд байна.
Сэтгэгдэл