Д.Ганзориг шүүгч жолоочоо согтуугаар зодсон гэх асуудлыг ЦЕ…
6 цаг, 38 минут
Д.Сумъяабазар: Смарт картыг хэрэглээнээс хална
8 цаг, 14 минут
Их дэлгүүрийн зүүн урд уулзвараас Тэди төвийн зүүн хойд уул…
9 цаг, 30 минут
Д.Түвдэндорж: УДШ хуулиа мөрдөж, Х.Баттулгыг АН-ын даргаар …
9 цаг, 40 минут
ЗГ: Элсэн чихэр ёотон ургамлын тос, цагаан будааг гаалийн т…
10 цаг, 43 минут
17 настай хүүхэд Ачит нууранд осолджээ
11 цаг, 41 минут
Барилгын кран орон сууцан дээр унах гэж байсан тул иргэдийг…
11 цаг, 44 минут
Д.Сумъяабазар: Хил дээр ирсэн нийтийн тээврийн 70, хүүхдийн…
12 цаг, 28 минут
Баруун аймгуудын ноолуурыг үнэгүйдүүлэхгүй байхыг хүслээ
13 цаг, 28 минут
ЭМЯ: Улсын хэмжээнд 98 халдвар шинээр бүртгэгдлээ
13 цаг, 41 минут
Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Халх голын …
14 цаг, 40 минут
Монгол иргэд Турк руу визгүй зорчдог 30 хоногийн хугацаагаа…
14 цаг, 44 минут
Энэ долоо хоногт ажиллах шинжилгээний цэгүүд
14 цаг, 50 минут
Хөгжлийн банкны “багц” хэргийг тойрсон “бага сага” явдал
14 цаг, 53 минут
ШУУРХАЙ:Ардчилсан намын Улс төрийн зөвлөл яаралтай хуралдах…
1 өдөр, 6 цаг
И.Мөнхжаргал: Ардчилсан намын бүртгэлийг будлиулж байгаа ту…
1 өдөр, 7 цаг
НМХГ: Эмээлт дэх мах боловсруулах компани нунтаг бодис хэрэ…
1 өдөр, 8 цаг
Улс төрийн 20 гаруй намуудын төлөөлөл сонгуулийн тогтолцоон…
1 өдөр, 8 цаг
Эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанарыг сайжруулснаар эх, н…
1 өдөр, 8 цаг
Д.Сумъяабазар: Угсармал орон сууцны дулаан алдагдлыг бууруу…
1 өдөр, 9 цаг
Б.Лхагвасүрэн: 2023 оны эхнээс инфляц нэг оронтой тоо руу о…
1 өдөр, 11 цаг
Гүнтийн замыг маргаашаас хаана
1 өдөр, 11 цаг
Баянхонгор аймгийн Засаг дарга Д.Мөнхсайхан Авлигын эсрэг х…
1 өдөр, 11 цаг
ЭМЯ: Улсын хэмжээнд 77 халдвар шинээр бүртгэгдлээ
1 өдөр, 13 цаг
Шинжээчийн дүгнэлт: Д.Сосорбарам руу цацсан нунтгаас химийн…
1 өдөр, 14 цаг
Финляндын сургуулийн боловсролын талаархи сонирхолтой барим…
1 өдөр, 14 цаг
Хотон шувууны хошууг Казахстан улсаас авч, дамжуулан худалд…
1 өдөр, 14 цаг
"Хотулун гүнж" Латин Америкт гарна
1 өдөр, 14 цаг
АТГ: 42 албан тушаалтны ХОМ-ийг шалгаж байна
1 өдөр, 14 цаг
Төрийн хэмнэлт хэрэгжиж эхлэв
1 өдөр, 14 цаг
У.Хүрэлсүх: Хүнсээ дотоодоос бүрэн хангахын тулд төр, засга…
1 өдөр, 14 цаг
Хятад улс иргэдээ гадаадад аялахыг хориглов
1 өдөр, 14 цаг
Дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр Ч.Хосбаяр томилогдох уу?
2 өдөр, 7 цаг
Төрийн байгуулалтын байнгын хороо УИХ-ын гишүүн Т.Доржханды…
2 өдөр, 9 цаг
Бурхан багшийн Их дүйчэн өдөр бүх нийтээр амарна
2 өдөр, 9 цаг
УИХ-ын дарга Г.Занданшатар МУБИС-ийн оюутнуудад d-parliamen…
2 өдөр, 9 цаг
Манай иргэд Индонез улсад визтэй зорчихоор болж байна
2 өдөр, 11 цаг
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүнс үйлдвэрлэгчидтэй уулзаж, тариал…
2 өдөр, 11 цаг
ЭМЯ: Ковидын 29 тохиолдол бүртгэгдэв
2 өдөр, 12 цаг
Г.Занданшатар: Тэрбум мод нэг модноос эхэлнэ
2 өдөр, 14 цаг
Ким Чен Ун COVID-19-ийн дэгдэлтийг "агуу цочрол" гэв
2 өдөр, 14 цаг
Сурагчдын улсын шалгалт ирэх сарын 6-наас эхэлнэ
2 өдөр, 14 цаг
БНСУ-д оршин суух хугацааг сунгах журамд өөрчлөлт оруулжээ
2 өдөр, 14 цаг
Амралтын өдрүүдэд зам тээврийн ослын улмаас нэг хүүхэд гэмт…
2 өдөр, 14 цаг
Элтон Жонны талаар та юу мэдэхгүй байж болох вэ?
2 өдөр, 14 цаг
Манай улс жилд тэрбум доллараар хүнс худалдаж авдаг
2 өдөр, 15 цаг
Нийслэлийн Баянзүрх дүүргийн Намын хорооны тэргүүлэгчдийн х…
3 өдөр, 5 цаг
"Тэрбум мод" Үндэсний хөдөлгөөний хүрээнд мод тарих үйл ажи…
3 өдөр, 14 цаг
Дээд шүүх: Х.Баттулгаас тайлбар авах шаардлагагүй
5 өдөр, 7 цаг

Д.Рэгдэл: Монгол хүний геномын судалгааны төсөл өндөр ач холбогдолтой

Генетикийн шинжлэх ухааныг илүү нарийн судлаж дэлхийн өндөр хөгжилтэй орнуудтай хөл нийлүүлэн алхах хэрэгцээ, шаардлага Монголчууд бидэнд үүссэн. 21- зуунд хамгийн хурдацтай хөгжиж буй шинжлэх ухааны нэг бол яах аргагүй биотехнологийн шинжлэх ухаан юм. Энэхүү шинжлэх ухааныг Монгол Улсад улам илүү хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулж буй “Монгол геном” төслийн багийнхан эрүүл мэндийн шилдэг инновацийн эзнээр тодорсон тухай мэдээллийг бид өмнө нь хүргэж байсан билээ. Тэгвэл “Монгол геном” төслийн багийнхантай ШУА-ийн ерөнхийлөгч Д.Рэгдэл болон ШУА-ийн Биологийн хүрээлэнгийн захирал Д.Гантулга нар танилцсан тухай сурвалжлагыг хүргэе. Төслийн багийнхны танилцуулгын эхэнд төслийн удирдагч доктор Ж.Амарсанаа төслийн хэрэгжилт, ач холбогдлын талаар танилцуулсан юм.

Доктор Ж.Амарсанаа: МОНГОЛ ЭРДЭМТЭД, ЭХ ОРОНДОО МОНГОЛ ХҮНИЙ УДМЫН МЭДЭЭЛЛИЙГ БҮРЭН УНШИХ БОЛОМЖТОЙ БОЛСОН

Ж.Амарсанаа доктор хэлэхдээ: “Монгол хүний генийг бүтэн унших технологийг Монгол Улсад нэвтрүүлэх шаардлагатай юм. Энэ нь генетизийн шинжлэх ухааны хувьд чухал ач холбогдолтой учраас  өнгөрсөн 3 жилийн турш энэхүү технологийг нэвтрүүлэх, дэд бүтэц, хүний нөөц, шаардлагатай тоног төхөөрөмж, программ хангамж зэргийг бүрдүүлж, 2019 оны 11-р сараас үе шаттайгаар судалгаагаа эхлүүлээд байна.  Өнөөдөр Монгол эрдэмтэд, эх орондоо Монгол хүний удмын мэдээллийг бүрэн унших боломжтой болсон” гэсэн юм. Монгол геном төсөл нь  анагаах ухаан, хавдар судлал, биологи, генетик, байгаль орчин хамгаалах, нөхөн сэргээх, хүн судлал, Чингис хаан судлал, газар тариалан, мал аж ахуй, хүнс судлал, хуульзүй, вирус судлал, микробиологи, түүх гээд нийгмийн бүхий л салбарт хувь нэмрээ оруулах ач холбогдолтой  аж. Тодруулбал, удамшлын өвчин, төрөлхийн гажигуудыг оношлох, эмчлэх боломж бүрдэнэ. Хорт хавдрын генийн өөрчлөлтийг нарийвчлалтай  тодорхойлох боломж нээгдэнэ. Хорт хавдрын эмчилгээний сонголт хийх боломжийг ч бүрдүүлнэ.

Монгол Улсад дархлааны эсээр хорт хавдрыг эмчлэхэд шаардагдах тулгуур технологиудын нэг бий болно. Хувь хүнд тохирсон анагаах ухааныг хөгжүүлэх суурь бүрдэнэ. Монгол хүний гарал үүслийг тодорхойлоход томоохон хувь нэмэр оруулна. Чингис хаан судлалд генетикийн аргаар шинэ баримт, нотолгоо бий болгоно. Монгол Улсын хэмжээнд тулгамдсан асуудал болоод цус ойртолтыг өндөр нарийвчлалтайгаар тодорхойлж эхэлнэ. Хувь хүний бодисын солилцооны онцлог, оюуны болон бие мах бодийн биологийн чадамжууд, дархлааны онцлог, өвчлөл, стресс даах чадвар гэх мэт олон шинж чанарыг нарийн тодорхойлох боломжтой болно. Эпигенетикийн шинжлэх ухааныг Монгол Улсад хөгжих суурь тавигдана. Генийн өөрчлөлттэй хүнсний бүтээгдэхүүнийг таних, илрүүлэх боломж бүрдэнэ. Нэн ховор, ховор амьтан, ургамалыг геномын мэдээллийг уншиж тогтоох, хадгалах боломжтой болно. Жишээ нь мазаалай, ирвэс, монгол бөхөн, тахь, хавтай, алтан гагнуур, зүүн гарын гоёо зэрэг амьтан ургамлын ген фонд бүрдүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэнэ. Хурдан морь, ямаа, малын үүлдэр угсааг судлах, сайжруулахад хувь нэмэр оруулна. Гэмт хэргийн илрүүлэлт, шүүх эмнэлгийн зарим асуудлыг шийдвэрлэх боломж бүрдэнэ. Цар тахал, хоруу чанартай вирус, бактерийн мөн чанарыг таньж, оношилгоо, эмчилгээг боловсруулахад үнэтэй хувь нэмэр оруулах юм байна.


 “МОНГОЛ ГЕНОМ” ТӨСӨЛ НЬ ХАППИ ВЕРИТАС ЭМНЭЛЭГИЙН ЛАБОРАТОРИТ ТҮШИГЛЭН БИЙ БОЛСОН ИННОВАЦИ ЮМ


Аливаа инновацийг нэвтрүүлэхэд санхүүгийн тусламж нэн шаардлагатай байдаг. Санхүү мөнгөгүйгээр шинэ инноваци гарах боломжгүй юм. Тэр утгаараа Хаппи Веритас эмнэлэг энэхүү шинэ инновацийг дэмжиж хөрөнгө оруулалт хийсэн. Өөрөөр хэлбэл Хаппи Веритас эмнэлэгийн лабораторийг түшиглэж энэхүү инноваци гарч ирсэн гэсэн үг. Цаашдаа мэдээж санхүүгийн хувьд бүрэн бие даах учиртай. Хаппи Веритас эмнэлэгийн хувьд хавдрын генетикийн нарийн шинжилгээ болон төрөлхийн гажгийн генетикийн шинжилгээнүүдийг нэвтрүүлэхэд бид хувь нэмрээ оруулах боломжтой. Тиймээс ч биднийг дэмжиж, урьдчилж хөрөнгө оруулалт хийсэн гэж ойлгож болно. Өөрөөр хэлбэл генетикийн шинжилгээний төрөлд Хаппи Веритас эмнэлэг эх орондоо тэргүүлэх боломж нээгдсэн. Өнгөрсөн 4 жилийн хугацаанд хоёр чиглэлээр хүний нөөцөө бэлдээд явж байгаа. Нэгдүгээрт биоинформатик буюу уншсан генээ хэрхэн ойлгох, яаж боловсруулалт хийх вэ гэдэг тал дээр хүний нөөцөө бэхжүүлж байна. Нөгөө салбар нь молекул биологийн лабораторийн хүний нөөцийг бид бэлдээд явж байгаа.

Ер нь биоинформатикийн чиглэлээр хамгийн багадаа арваад шинэ эрдэмтэн хэрэгтэй байна. Яг одоо байгаа болон өмнө нь ажилласан нийлээд 12-13 хүн байна. Бүгдэд нь баяр хүргэе мөн баярлалаа! Бид хамтдаа чадлаа. Цаашид улам өндөр амжилт гаргаарай. Бидний ажил дөнгөж эхэлж байна шүү гэж багийн гишүүддээ хэлье.

 ШУА-ийн ерөнхийлөгч Д.Рэгдэлээс Монгол геном төслийн үйл ажиллагаатай танилцах үеэр дараах асуултыг тодруулсан юм.

МОНГОЛ ХҮНИЙ ГЕНОМЫН СУДАЛГААНЫ ТӨСӨЛ ӨНДӨР АЧ ХОЛБОГДОЛТОЙ 

-Сайн байна уу. Та “Монгол геном” төслийн үйл явцтай танилцаж байна. Сэтгэгдлээсээ хуваалцаана уу? 

-Тэгэхээр би Ж.Амарсанаа доктортой сүүлд 2020 онд уулзаж байсан. Түүнээс хойш өнөөдөр уулзаж хүний геномтой холбоотой лаборатори, эмнэлэгтэй холбоотой лабораторитай танилцаад явж байхдаа хувийн хэвшил ямар хурдтай ажиллаж буй харж байна. Мэдээж хэрэг төсөл хэрэгжүүлэх нь амаргүй байдаг. Хөрөнгө босгох, тоног төхөөрөмж сонгохоос эхлээд амаргүй гэсэн үг. Гэхдээ Ж.Амарсанаа доктор өндөр түвшний мэргэжилтэн учраас багаж, тоног төхөөрөмж гэх зэрэг асуудлыг өөрөө богино хугацаанд толгой даагаад шийдэж чадаж байгаа нь илт байна. Үнэхээр баяр хүргэмээр байна. Богино хугацаанд ийм лабораторитай болно гэдэг сайн хэрэг. Төрийн өмчийн эрдэм шинжилгээний хүрээлэн ийм лабораторитай болно гэж яривал нилээд хэдэн жил яригдаж байж эхэлдэг юм шүү дээ. Лабораториа ч байгуулаад,  том төслөө ч хэрэгжүүлж байгаа нь  хувийн хэвшил хурдтай байгааг л харуулж байна. Хамгийн чухал нь энэ бүгдийг хийж чаддаг хүн байгаад л гол  утга учир оршиж байгаа юм.

-Энэхүү төслийг өндөр ач холбогдол гэх юм. Яг юугаараа өндөр ач холбогдолтой гэж та үзэж байгаа вэ? 

-Монгол хүний геномын судалгааны төсөл үнэхээр ач холбогдолтой. Яагаад гэхээр бид одоогоор Монгол хүний геномыг үндсэндээ мэдэхгүй байгаа. Яахав гадаадад ямар нэгэн хэмжээгээр хийгдсэн судалгаа бий. Гэхдээ Монгол хүн монгол хүнийхээ геномын судалгааг анх удаа Монголдоо хийнэ гэдэг нэгдүгээр ач холбогдол.  Төсөл цаашдаа улам томорч явах ёстой. Төслийн явцад монгол хүнийг эмчилж эдгээх, молекулийн гэгдэх удмын геномын генийн өөрчлөлтөөс үүсдэг өвчнүүд монгол хүнд ямар давтамжтай, хаана, хэрхэн бий болдогийг  тогтооход хэрэг болно. Цаашлаад монгол хүний гарал үүсэл рүү ч чиглэсэн чухал үр дүнгүүд төслийн явцад гарна. Тиймээс анх удаа монгол хүн монголдоо энэ төслийг хийж байгаа нь хамгийн том ач холбогдол юм. Өндөр ач холбогдолтой энэхүү төслийг төр, хувийн хэвшил хоёр хамтарч байж жинхэнэ ач холбогдолдоо хүрч очно гэж би бодож байгаа.

-Төслийг нэн түрүүнд хэрэгжүүлэх ямар салбар байгаа вэ? 

-Төр,  хувийн хэвшлийн монгол хүний геномын тухай хамтарч хийх яриа хэлэлцээр өнөөдөр эхэлсэн. Ж.Амарсанаа доктор ч мөн ингэж үзэн ихэд билэгшээсэн. Нэг хүндрэлтэй тал нь манай улсад төр, хувийн хэвшил хамтарч ажиллах зохицуулалт байхгүй. Гагцхүү хоёр талын сайн санааны үндсэн дээр л аливаа ажил эхэлдэг юм. Хоёр талын эхний алхам бол  хүний геном төслөөр хийгдсэн өгөгдлүүдтэй манай хүрээлэнгийн холбогдох хүмүүс танилцана.

Ингэснээрээ цаашид төслийг томруулахад юу хэрэгтэй гэдэгт манай мэргэжлийн хүрээлэнгийн эрдэмтэд Хаппи Веритас эмнэлэгийн лабораторийнхонтой хамтрах зарчмаар  эхэлнэ гэж бодож байна. Тиймээс хамтын ажиллагааг шууд эхлүүлэхийн тулд надтай ШУА-ийн биологийн хүрээлэнгийн захирал доктор Д.Гантулга ирсэн. Д.Гантулга болон Ж.Амарсанаа  хоёр доктор бол бараг нэг мэргэжлийн шахуу хоёр залуу докторууд. Тэд маань маш амархан ойлголцож,  нарийн хэлэлцээрүүдээ ярилцлаа. Ер нь  хамтын ажиллагаанаас том ирээдүй харагдаж байгаад итгэл төгс байна.

-Бидэнтэй ярилцсанд баярлалаа!

-Баярлалаа. Өдрийн сонины нийт уншигчдадаа сайн сайхан бүхнийг хүсье.



Сэтгэгдэл