БНСУ-ын Хууль зүйн яамнаас аравдугаар сарын 12-ны өдрөөс эхлэн тус улсад хууль бусаар оршин сууж байгаа гадаад улсын иргэд вакцины бүрэн тунд хамрагдаж, сайн дураар нутаг буцах хүсэлт гаргасан тохиолдолд хууль бусаар оршин суусан хугацааны торгууль болон хилийн хориг арга хэмжээ авахаас чөлөөлнө гэж мэдэгдлээ.Өршөөлд энэ оны арванхоёрдугаар сарын 31-ний өдрийг хүртэл коронавирусын вакцины бүрэн тунд хамрагдсан хууль бус гадаад иргэд хамрагдах боломжтой.
Тодруулбал, дараах хууль бус иргэд өршөөлийн аянд хамрагдах боломжтой. Үүнд:
-Эрүүгийн гэмт хэрэг, халдвар хамгааллын дэглэм бусад хууль журмыг зөрчиж шийтгэгдээгүй эсвэл цагдаагийн байгууллагад саатуулагдаагүй байх
-Вакцины бүрэн тунд хамрагдсан байх (“Janssen”-нэг тун, “Pfizer”, “Moderna”, “Astra Zeneca”-хоёр тун)
-Вакцины бүрэн тунд хамрагдсанаас хойш 14 хоног өнгөрсөн байх гэх зэрэг хугацааны хязгаарлалт тавихгүй.
Өршөөлийн аянд хамрагдах хүсэлтэй иргэд вакцинд хамрагдсан тухай тодорхойлолтоо бусад шаардлагатай баримт бичгийн хамт бүрдүүлж өөрийн оршин суугаа газрын ГИХГ-т биечлэн эсвэл ГИХГ-ын www.hikorea.go.kr цахим хаягаар сайн дураар нутаг буцах хүсэлтээ гаргах боломжтой.
Сэтгэгдэл