Спорт


Д.Дагвадорж: Шаардлагыг дарамт гэж ойлгож болохгүй

4 жил, 4 сар TIMES.MN

Монголын чөлөөт бөхийн холбооны удирдлагууд Түр хорооныхны өгсөн шаардлагад хариу өглөө. Хуралд чөлөөит бөхийн холбооны одоогийн удирдлагууд оролцсон юм. Түр хорооныхны хэлснээр санхүүгийн томоохон асуудалтай, хууль бусаар ерөнхийлөгч болсон, ёс зүйгүй хэмээн асуудалд ороогдсон Д.Дагвадорж өөрөө тайлбар хийлээ.

МЧБХ-ны дүрэм нь гишүүнчлэлгүй нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллага. Тэгхээр дүрэмд өөрчлөлт оруулахдаа хууль зөрчсөн асуудал байхгүй. Их хурал хуралдуулаагүй дур мэдэн оруулсан гэж түр хорооныхон үзсэн. Холбооны ерөнхийлөгчөөр томилогдсон Д.Дагвадорж хууль бус томилогдоогүй. Удирдах зөвлөл олонхийг саналаар томилсон. Нийгэмд үйлчилдэг төрийн байгууллагын хувьд бүх асууоыг удирдах зөвлөл шийддэг гэв.

Хуурамч визний асуудлыг тодруулахдаа, тэмцээнд оролцох тамирчдын мэдүүлгийг өгөхөд Катарын талаас алдаа гарсан. Алдаа гаргасан асуудалд хариуцлага тооцно. Тамирчид саатуулагдахад монголын элчин сайдын яамныхан, ГХЯ-ны консулын газрынхан  идэвхтэй ажилласан. МЧБХ тамирчдынхаа төлөө ажилласан.

МЧБХ-ны нягтлан бодогч хэлэхдээ,  санхүүгийн тайлангийн талаар санхүүгийн албаныхан ямар нэг алдаа гаргаагүй гэдгийг аудитын газраас гаргасан дүгнэлтийг үзүүлэв. Мөн төсвөөс орж ирсэн 200 сая төгрөгийг тусгасан байгаа. 2013, 2014 оны санхүүгийн тайланг танилцуулсан байгаа. Спорт хороодоос ирсэн тайлангууд ирдэг. Тайлангийн хурлын дараагаар Алдарын талаас манай тайлан тусгагдсангүй гэсэн шалтгаанаар засвар орсон юм. МЧБХ-ны санхүүжилтын 40 хувь тэмцээн уралдаан зарцуулагддаг гэв.

МЧБХ-ны дэд ерөнхийлөгч Б.Болд: Манай холбооны удирдах зөвлөл 15 гишүүнтэй. Дэлхийн хэмжээний тамирчдыг бэлтгэхэд бүхэл бүтэн баг ажилладаг. 2012 онд найрамдал зусланд 6 дэвжээтэй зуны кемп байгуулсан. Нийт хөрөнгийн ихэнх хувийг Д.Дагвадорж гаргасан. Үүний ачаар олимпийн хүрэл медаль авсан шүү. Чөлөөт бөхийн иж бүрэн цогцолборыг 2014 онд ашиглалтад оруулсан. Манай Монголд дэлхийн хэмжээний өндөрлөгөөтэй дэвжээг авчирсан. Үүний ачаар дэлхийн стандартын дэвжээн дээр тамирчид тэмцээнээ зохимон байгуулж байна. Энэ мэтчилэн асар их ажил бий. Энд яриад цаг амжихгүй. Д.Дагвадорж тамирчдын хувцас хэрэглэлийг хангахад 580 сая төгрөгийг зарцуулсан. МЧБХ эх ороноо 5 бүсэд хуваагаад бөхийн спортоо хөгжүүлж байна. Д.Дагвадорж МЧБХ-г аваад 2 жил л болж байна. Энэ бага хугацаа учир сайхан муухай зүйл ярихад эрт байна. Монголын чөлөөт бөх сүүлийн жилүүдэд эрчимтэй хөгжиж байгаа. Улсын аваргын тэмцээний аваргуудыг машинаар шагнасан. Тамирчин жилдээ 20-30 сая төгрөгийн зардал гаргаж байна. Мөн манай гадаад харилцаа хөгжиж олон улсад үнэлэгдлээ. Олон улсын шүүгчтэй боллоо. 2016 онд олимпийн эрх олгох тэмцээнд зохион байгуулах эрхийг авлаа. Энэ ганцхан үзүүлэлтээр Д.Дагвадорж том гавьяа байгуулсан.

Шүүгчдийн холбооны зөвлөлийн  дарга Ж.Сэрээтэр: Ганцхан шигшээ багийн асуудлаар ажлыг дүгнэж болохгүй. Бид өсвөрийн тамирчдыг бэлтгэх талаар бодлого барьж ажиллаж байна. Иж бүрэн спорт цогцолбор барилаа. Тамирчдын тасралтгүй залгамжлагчийг блэтгэх хэрэгтэй байдаг. Өнөөдрийн нөхцөл байдлыг харахад манай баг хамт олон гэхэд харамсаж байна. Сарын өмнө над дээр ирэхэд бид хоорондоо учраа олж зөвшилцөж ажиллах хэрэгтэй. Бүгдээрээ сайн бодоорой гэсэн.  нөхцөл байдлыг харахад манай холбоонд сураггүй байсан нөхөд Түр хороонд орчихсон явж байна. Тэгэхээр би хийсэн ажлынхаа төлөө энд ирж үгээ хэлж байна.

МЧБХ-ны ерөнхийлөгч Д.Дагвадорж: Яагаад шаардлага тавихаар дарамталсан гээд байгаа юм. Төрийн бус байгууллага хэдий ч үе үеийн түүхтэй холбооны хувьд ерөнхийлөгчийн түүхээс би шаардлага тавих үүрэгтэй. Спорт чинь маш их тэмцэл дунд явдаг. Түр  хорооныхон буруу ярьсанд би гонсгор байгаа. Шаардлага дээр Казахстан найздаа монголын багийн хувцсыг өмсгөсөн гэж байсан. Энэ хүн Монгол улсын иргэн хүн. Бид цөөнхөө дэмжих хэрэгтэй. Тэр хүн МЧБХ-ны төв ази, Баян-Өлгийг хариуцсан хүн. Монголчууд цөөнхөө тэгэж хэлж болохгүй. Бид цөөнхөө дэмжих ёстой.




Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.