Шар


Охидын хөлбөмбөгийн УАШТ үргэлжилж байна

4 жил, 2 сар TIMES.MN

МХБХ-ноос охидын УАШТ-ийг зохион байгуулж байна. 5 дахь удаагаа болж байгаа тэмцээнд 28 багийн 300 гаруй тамирчин өрсөлдөж байна.

Хөлбөмбөгийн охидын 2015 оны улсын аварга шалгаруулах тэмцээний тоглолтууд ширүүхэн өрсөлдөөнтэй үргэлжилсээр байна. 5 дахь удаагийн охидын УАШТ МХБХ-ны дэргэдэх ногоон талбайд 3 дахь өдрөө үргэлжилсээр. Тамирчдын хувьд өсвөрийн 12 хүртэлх, 13 хүртэлх, идэрчүүд 15 хүртэлх, 17 хүртэлх, насанд хүрэгчид 18-аас дээш эмэгтэйчүүд гэсэн ангилалд хурд хүчээ сорьж байгаа юм.

Хөлбөмбөгийн охидын УАШТ-ий 15 хүртэлх насанд эхний 6 байрт шалгарсан багийнхан ирэх намар болох Монголын Хүүхдийн спортын 5-р их наадамд өрсөлдөх эрхээ авах юм. Тэмцээнд 28 багийн 300 гаруй тамирчин өрсөлдөн улсын аваргын медалийн төлөө тоглож байна. Хөлбөмбөгийн охидын УАШТ жилээс жилд өргөжиж оролцогчдын тоо ч нэмэгдэж байгааг МХБХ-ны тэмцээн зохион байгуулах техникийн хэлтсээс онцолж байлаа. Охид, эмэгтэйчүүдийн УАШТ-ий 3 дахь өдрийн тоглолтууд өндөрлөлөө. Тэмцээн ирэх 1 дэх өдөр өндөрлөнө.

МХБХ-ны "Охид, Эмэгтэйчүүдийн УАШТ-2015" тэмцээн 2015 оны 6-р сарын 10-15 хооронд явагдаж байна. Тус тэмцээн нь өмнөх жилүүдэд Идэрчүүдийн УАШТэмцээний ангилал болон зохиогддог байсан бол энэ жилээс нас насны эмэгтэй хөлбөмбөгчдийг хамруулан Охид, Эмэгтэйчүүдийн УАШТ болгон зохион байгуулагдаж байгаагаараа онцлог юм. Хөдөө орон нутгаас Өвөрхангай, Архангай аймгийн багууд ирж оролцож байна.




Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.