Нийгэм


Долоон настай хүүг галаас аварлаа

4 жил, 3 сар TIMES.MN

НОБГ-т өнөөдөр Баянгол дүүргийн наймдугаар хорооны 16 дугаар байрны зургадугаар давхарт айлд гал гарч байна гэсэн дуудлага ирсэн байна. Дуудлагын дагуу Гал унтраах, аврах 10 дугаар ангийн ээлжийн бүрэлдэхүүн очиход айлд долоон настай  эрэгтэй хүүхэд гаднаасаа цоожлуулсан, өрөөнд гал гарч утаажилт ихтэй, хаалгыг гаднаас нь онгойлгох боломжгүй байсныг гал сөнөөгч ахлах ахлагч н.Мягмаржав аварчээ. Тэрээр долоон давхарын айлын цонхоор дамжин зургаан давхарт орж хүүхдийг утаажилттай орчноос гаргаж угаартаж амь насаа алдахаас авран хамгааллаа. Гал унтраах ангийг очиход  оршин суугчид дотор хоёр хүүхэд байгаа гэж мэдээлж, гал сөнөөгчид эрэн хайсан ч олоогүй бөгөөд нэгийг нь ээж нь гадагш авч гарсан байсан байна. 

Мөн амралтын өдөр Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, Улаанхуарангийн 11 дүгээр гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагыг өгснөөр Гал унтраах, аврах 63 дугаар ангийн тасгийг очиход таван ханатай гэр, эд хогшил, “Мицибуши” загварын суудлын автомашин хайрагдан шатаж байсныг унтраасан байна. Уг гал түймрийн улмаас 31 настай, эрэгтэй, 6 настай, эмэгтэй, 4 настай, эмэгтэй нар түлэгдэж гэмтсэн байсныг эмнэлгийн анхны тусламж үзүүлэн ЯТТ-ийн 103-ын эмчид хүлээлгэн өгсөн байна.  

polit.mn




Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.