Нийгэм


АНУ-аас оруулж ирж буй элэгний эм авах хүмүүсийг бүртгэж эхэлжээ

4 жил, 4 сар TIMES.MN

 АНУ-ын Gilead Sciences компанийн элэгний С вирусыг үр дүнтэй эмчилдэг Harvoni  эмийг Монголд хөнгөлттэй үнээр оруулж ирэхээр болсон. Тэгвэл тус эмийг авах хүсэлтэй  иргэд дүүрэг, өрхийн эмнэлэг дээрээ бүртгүүлж болох юм байна. Улмаар бүртгүүлсэн иргэд  вирус тоолох шинжилгээнд хамрагдах ёстой гэнэ.

Үүний дараа вирусын идэвхижил,  элэгний хатуурал болсон эсэхээс шалтгаалж Harvoni эмийг  ямар хугацаанд уухыг эмч өвчтөний картан дээр тэмдэглэж өгөх ажээ. Мөн Gilead Sciences компани  руу онлайнаар өвчтөний овог нэр, регистрийг илгээж эм ууж дууссаны дараа дахин шинжилгээ хийж эдгэсэн эсэхийг шалгах гэнэ.

Эх сурвалж: www.polit.mn




Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.