Улс төр


Сенсацитай ишлэл

4 жил, 4 сар TIMES.MN

Ц.Нямдорж: АН-ынхан өм цөм, МАН-ынхан аахар, шаахар иддэг”

  АН өмнө нь төр барьж чаддаггүй байсан. Одоо ч өмнөхөөсөө сургамж аваагүй, суралцаагүй л байгаа. Эд ямар ч тооцоогүй, санаанд орсон бүхнээ шийдвэр болгож гаргадаг. Тэр нь түмний гай төрийн зовлон болдог. Миний харж байгаагаар 1998 онд Засгийн газарт орж ирж байсан, ээж аавынхаа өврөөс салаагүй шахам гүйж явсан Ч.Сайханбилэг, С.Баярцогт, 2015 онд 50нас дөхөж яваа Сайханбилэг, Баярцогт нарын хооронд ямар ч ялгаа алга. АН-д хэлсэн үгэндээ эзэн болж, идсэн хоолондоо сав болдог албан тушаалтан энэ намд алга. Үүнээс л бүх хямрал, хүндрэл, ажил төрлийн дампуурал эхэлж байна шүү дээ. Шуналтай хүн мянга боловсролтой байсан ч эрх мэдэл өгөх хэрэггүй. “Цэвэр агаар” сангийн 34 тэрбум төгрөгийн 10 тэрбумыг нь идчихэж байна шүү дээ. АН-ынхан нэг идэхээрээ өм цөм иддэг байхгүй юу. Манайхан бол гайгүй, аймхай учраас бага сагаар, аахар шаахар юм л иддэг. Тэдэн шиг өм цөм идэж чадахгүй.

Л.Алтанхуяг: Нам дамнасан хэдхэн хүний захиалгыг биелүүлдэг бүлэглэл биш

   Л.Гансүх нарын гэх хэрэгт улс төрийн зорилго байгааг хэлээд өглөө. Хэн байгааг нь та нар олохгүй юу.Ойлгомжтой шүү дээ. Монгол бол ардчилсан улс. Нам дамнасан хэдхэн хүний захиалгыг биелүүлдэг бүлэглэл биш. Үүнийг хэлэх цаг нь болсон. Энэ бол хэдхэн хүний захиалгаар хийгдэж байгаа ажил. Захиалагч нар нь удахгүй ил болох байх. Надад “Нүүрс” хөтөлбөр эхэлж, хэрэгжиж байх үеийн гээд бүх баримт бий. Би хоосон ярихгүй. “Нүүрс” хөтөлбөр эхлэхэд уурхай дээр хэлж байсан үг, хөтөлбөр үргэлжлээд Толгойтын өртөөнд хэлж байсан үг гээд их юм байна. Энэ бүх баримтаа дараагийн шүүх хуралд дэлгэн харуулах болно.

О.Баасанхүү: Ажлаа мэдэхгүй С.Баярцогтыг огцруулна

Би сайд С.Баярцогтыг салбараа хариуцах чадваргүй байна гэж үзэж байгаа учир сайдын суудлаас огцруулах төсөл өргөн барина. Хуульд зааснаар Ерөнхий сайдыг огцруулах асуудал тавих бол 19 гишүүн, бусад сайдын тухайд нэг гишүүн огцруулах төсөл санаачилж болдог учир энэ төсөл хэрэгжих боломжтой. Нэг сайдыг огцруулах гэж явах нь төрийн тогтвортой байдлыг бужигнуулсан мэт харагдах учраас зургаан сайдын нэрийг өргөн мэдүүлэхтэй зэрэг С.Баярцогт гишүүнийг огцруулах сайдуудын жагсаалтанд оруулна.


Б.Жаргалсайхан: “МАН гэж урагшгүй хэдэн юм байна. Ер улс төрийн тэмцэл хийхгүй.

  1990 оноос хойш цадчихсан. Одоо ганцхан улс төр л манайд аятайхан болчдог бол. Улс төрчид хэрэлдээд л байна,  худлаа ярина, долигноно, бялдуучилна, зусардана дарга харахаараа нэрээ мартчихдаг. Харин иргэд бол тийм биш  байна. Би сая аймгуудаар яваад ирэхэд бүх аймгуудаар wifi интернет орчихсон. Иргэд болж байгаа цаг мэдээллийг тухайн цаг үед нь мэддэг болчихож. Шинэ эрин үеийхэн гараад ирчихсэн байна. Улс төрийхөн нь  л хоцорчихсон. Иргэдээ эргүү тэнэг, ирваа гэж ойлгосон хэвээр л байгаа. Зарим нэг гишүүдийг хэлмээр байгаа юм. Жаахан хөрөнгө мөнгөтэй болсон. Хөрөнгө мөнгөө иддэг юмуу асгадаг юмуу тэгээд мөрөөрөө яв. Ордон дотор байгаад сүртэй юм байхгүй ш дээ. Нэг чихэртэй цай ууж байгаа биз,  ганц сая төгрөг л авч байгаа биз. Тэрний төлөө үхэх гээд байх юм. УИХ-ын гишүүдийн тэтгэврийг илүү багасгах хэрэгтэй. Тэгэх юм бол тэд ийшээ гүйж орж ирэхгүй ш дээ. Өвлийн өвгөн аав шуудайтай мөнгө тарааж байгаа юм шиг тийшээ уралдаад байх юм. Өнөөдөр манай төрд аймшгийн үзэгдэл болж байна. Юу вэ гэхээр залуучуудын дунд ажилгүйдэл газар авч байна. Мэргэжил байхгүй, боловсрол байхгүй, хулхины хэдэн дипломтой. Залуу халаа үе харанхуй байна. Аймгуудаар яваад ирэхэд нэг л юм харлаа. Тэр чигээрээ ажилгүй. Засаг дарга нар нь наадам тэмдэглэсэн, найр хийсэн, торгон дээл өмссөн, том чулуу өвөртөлсөн нөхдүүд.Бас МАН гэж урагшгүй хэдэн юм байна. Ерөөсөө улс төрийн тэмцэл хийдэггүй.Тэдэнд бүрэн эрх байж л байгаа ш дээ. Гүндалай ганц лоозон барьчихаад ганцаараа тэмцэж болоод л байсан биз дээ. МАН яагаад чадахгүй байгаа юм айгаад байна уу. Авлигал авчихсан. Юу нь болохгүй байгаа юм. 

Л.Ариун




Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.