Нийгэм


Баруун бүсийн залуус чуулна

4 жил, 3 сар TIMES.MN


Монголын Залуучуудын Холбоо он гарсанаас хойш 12 жил завсарласан V  их хурлаа амжилттай хуралдуулж, мөн Үндэсний Залуучуудын Зөвлөлийн анхдугаар хуралдаанаа ч хийсэн. Харин зуны гурван сарын хугацаанд зургаан жил завсарласан бүсийн чуулганаа хуралдуулахаар болжээ. Ингэхдээ Баруун бүсийн аймгуудаас  чуулганы салхийг хагалж,  Баян-Өлгий, Увс, Ховд, Завхан аймгуудын нийт 200 орчим залуус чуулахаар болжээ. “Нутагтаа сайхан амьдарцгаая”  уриан дор зохион байгуулагдах уг чуулганыг залуучуудад тулгамдаж буй асуудлуудаар орон нутгийн залуучуудын дунд хэлэлцүүлэг зохион байгуулах, МЗХ-ны дүрэм, стратеги төлөвлөгөөг хэлэлцэх, орон нутгийн салбар, зөвлөлүүдийн үйл ажиллагааг бэхжүүлэх, удирдлагуудыг шинэ мэдээллээр хангах, залуучуудын холбооны тэргүүлэгч гишүүдийг чадавхжуулах сургалт хийх, орон нутгийн залуучуудад МЗХ-ны үйл ажиллагааг хүргэх, Бүс нутгийн залуучуудын санал санаачлагыг нэгтгэн хүний хөгжлийн илтгэлд тусгахаас гадна Төрөөс залуучуудын талаар баримтлах бодлогын бичиг баримтанд оруулах зорилготой зохион байгуулж байна. Тус чуулганыг Баян-Өлгий аймгийн ЗДТГ, Монголын Залуучуудын Холбоо, Баян-Өлгий аймгийн Залуучуудын Холбоо,  Баян-Өлгий аймаг дахь Дэлхийн Зөн Олон Улсын Байгууллага хамтран зохион байгуулж байна. Чуулган энэ амралтын өдөр буюу зургаадугаар сарын 20,21-ний өдрүүдэд Баян-Өлгий аймгийн Сагсай суманд болно.Харин дараагийн чуулган Өмнөд бүсийн аймгуудыг хамруулан ирэх долдугаар сарын 3, 4 –ний өдрүүдэд Баянхонгор аймагт зохион байгуулагдах нь .




Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.