Улс төр


Таны сонгох 76: Ч.Сайханбилэг, С.Баярцогт нарын рейтинг өсөхгүй байна

4 жил TIMES.MN

  Zaluu.com сайтаас олон нийтийн дунд зохион байгуулж буй шилдэг улстөрчдийн рейтингийг тогтоох санал асуулга амжилттай үргэлжилж байна.

   Дөрөв хоногийн дараах байдлаар сошиал сүлжээнд байгаа иргэд санал асуулгад тун идэвхтэй оролцож байгаа бөгөөд нийт 49266 иргэд саналаа өгчээ. Одоогийн байдлаар УИХ-ын гишүүн Р.Амаржаргал 2754 хүний саналтайгаар нэгдүгээр байранд явж байна.  Хоёрдугаар байранд Ц.Нямдорж 2746 хүний саналтай, гуравдугаар байранд МУГЖ дуучин С.Жавхлан 1633 хүн саналаар бичигдлээ.

УИХ-ын гишүүн Р.Амаржаргал болон С.Жавхлан нарын санал өчигдөр хурдацтайгаар нэмэгдсэн бөгөөд нэг нь тэргүүлж нөгөөх нь зургаадугаар байрнаас гуравдугаар байр хүртэл дэвшиж чадлаа. 

Сонирхолтой нь Засгийн газрын тэргүүн Ч.Сайханбилэг болон ЗГХЭГ-ын дарга С.Баярцогт нарын рейтинг одоогийн байдлаар тун тааруу явж байна.

Мөн манай санал асуулгад нэр дэвшихийг хүссэн иргэн бүр оролцох боломжтой. Нэр дэвших хүсэлтэй иргэд 99086105, 88132469 гэсэн дугаараар холбогдож өөрийн мэдээллээ байршуулж болно. Дашрамд сануулахад нэр дэвших үйл явц энэ сарын 23-ны 18.00 цагт дуусгавар болно.




Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.