Улс төр


Засгийн газар маргааш хуралдана

4 жил, 6 сар TIMES.MN
Засгийн газар ээлжит хуралдаанаа маргааш хийх аж. Долоо хоног бүрийн даваа гаригт Засгийн газрын ээлжит хуралдаан зарлагддаг ч энэ долоо хоногийн хуралдаан үндэсний их баяр наадамтай давхацсан юм.
 
Гэсэн ч Засгийн газрын хуралдааныг энэ долоо хоногт нөхөж хийхгүй нэг мөр ирэх долоо хоногт хийхээр болжээ.
 
Засгийн газар долдугаар сарын 7-ний өдрийн хуралдаанаараа жилийн найман хувийн хүүтэй ипотекийн зээлийн журмыг өөрчлөх шийдвэр гаргасан юм. Тодруулбал, худалдан авах орон сууцны урьдчилгаа төлбөрийг 10 хувь болгох, үлдсэн 20 хувийнх нь баталгааг Хөгжлийн банк гаргах, хугацааг 30 жил болгох зэрэг шийдвэрийг гаргаж байсан билээ.



Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.