Спорт


Т.Санчир гарааны тавд тоглоно

4 жил, 4 сар TIMES.MN

Филиппин улсын мэргэжлийн лиг болох “PBA”-д манай улсын тамирчин, сагсчин Т.Санчир тоглож эхлээд нэг сар гаруй хугацаа өнгөрсөн. Гэсэн хэдий ч өнгөрсөн тоглолтын туршид Т.Санчирыг огт тоглуулалгүй, сэлгээнд суулгасан нь “Барангая Жинебра” багийн филиппин болон монгол фэнүүдийн дургүйцлийг ихэд хүргэж, хүмүүс олон нийтийн цахим хуудсаар бухимдлаа илэрхийлсэн билээ.

Харин энэ талаар сагсчин Т.Санчир хэлэхдээ  “Бүх зүйл асуудалгүй. Өнөөдөр гарааны тавд гарч тоглоно” хэмээн мэдэгдсэн юм. Дашрамд дурдахад, өнөө орой 20.00 цагаас Kia багийн эсрэг “Барангая Жинебра” баг буюу Т.Санчирын баг тоглох учиртай. “Барангая Жинебра” багийнхан хэрхэн тоглохыг фэнүүд нь хүлээж байна.




Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.