Улс төр


СЕНСАЦИТАЙ ИШЛЭЛҮҮД:Ч.Сайханбилэг байцаагдсан нь

4 жил, 6 сар TIMES.MN

Улсын Их Хурлын чуулганы өчигдрийн   хуралдаанд Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Оюутолгойн асуудлаар мэдээлэл хийсэн билээ. Онцлох ишлэлүүдийг түүвэрлэн хүргэе. 


-Олон улсын нэр хүнд бүхий 14 банк, санхүүгийн байгууллагуудаас хамгийн багаар бодоход 4,2 тэрбум, нийтдээ 6 тэрбум ам.долларын санхүүжилтийг татах болно.


- Оюутолгой төслийн техник, эдийн засгийн үндэслэлд туссан өгөөжийн харьцаа манай тал 53 хувиас дээш хувь байхыг хадгалахыг албажуулсан болно.


-Менежментийн төлбөрийг  далд уурхайн бүтээн байгуулалтын зардалд 6 хувь байсныг 3 хувь болгож бууруулсан байгаа. Ингэснээр жил бүр хамгийн багаар тооцоход 10 орчим сая ам.доллар, төсөл үргэлжлэх хугацаанаас шалтгаалаад нийт 1 тэрбум хүртэл ам.долларын бодит хэмнэлтийг Оюутолгой компанийн хувьд бий болгосон.


-Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг Монгол Улсад мөрдөгдөж буй хууль тогтоомжийн жишгийн дагуу төлүүлэхээр болсон. Ингэснээр олон сар үргэлжилсэн маргааны нэг гол сэдэвт цэг тавьсан болно.


-Өмнөх жилүүдийн гүйцэтгэлийн зөрүүг нөхөн төлүүлнэ. Ингэснээр төслийн хугацаанаас хамааран мэргэшсэн дүнгээр дор хаяж 810 сая ам.долларын орлогыг баталгаажуулсан.


-Зардлын хяналтыг сайжруулах үүднээс монголын тал буюу цөөнхийн зүгээс хөрөнгө оруулалтын болон худалдан авахтай холбоотой шийдвэр гаргах, хянах ажиллагаанд шууд оролцдог тогтолцоог шинээр бүрдүүлсэн.


-Төслийн санхүүжилт нь монголын талын эзэмших 34 хувийг огт хөндөхгүй. 2009 оны гэрээг хөндөхгүй гэсэн зарчмыг баримталж ажилласан.


-2014 онд үүссэн татварын маргааныг Олон улсын арбитрт очилгүй шийдвэрлэнэ. 30 сая ам.долларын татварын актыг манай талд ашигтайгаар шийдвэрлэсэн байгаа.


-Төслийн санхүүжилтээс хийгдэх бүтээн байгуулалтын ажлын хүрээнд жил бүр дунджаар 1.2 тэрбум ам.доллар, нийт 9 тэрбум ам.долларын нэмэлт өгөөж манай улсын эдийн засагт орно гэж үзэж байгаа.


-Өмнөговь аймагтай хамтын ажиллагааны гэрээ байгуулсан бөгөөд жил бүр 5 сая ам.долларыг орон нутгийн хөгжилд зориулан зарцуулж байхаар тохирлоо.


-Дотоодын ханган нийлүүлэгчдэд давуу эрх олгох бөгөөд худалдан авах, төсөл шалгаруулах ажиллагаанд монголын талын хяналтыг нэмэгдүүлсэн.


-Энэхүү төлөвлөгөөнд гарын үсэг зуран баталгаажуулсны дараа хөрөнгө оруулагч нь 30 хоногийн дотор Тавантолгойн цахилгаан станцын төслийн боломжит хөрөнгө оруулагчдад баталгаа гаргаж өгөхөөр тохирсон. Ингэснээр Тавантолгойн цахилгаан станцын том бүтээн байгуулалт явах боломжийг гаргаж өгч байгаа.



-2015 оны 9 дүгээр сар гэхэд Оюутолгой компани нь зэс хайлуулах үйлдвэрийн судалгааг боловсруулах үүрэг авч байгаа. Монгол Улс өөрийн зэс хайлуулах үйлдвэртэй болсноор тус төслөөс манай талд оногдох өгөөж нь цаашид эрс өсч болох юм.


- Оюутолгой гацсанаас, Оюутолгойн төсөл жинхэнэ утгаараа явахгүй байснаас. Дэлхийн хамгийн том 14 банк Оюутолгойг харна гээд суучихсан. Манай хувийн хэвшлийнхэн яваад мөнгөө босгож чадахгүй байна. Болохгүй байна. Өнөөдөр чуулганы хуралдаанд орж ирэхийн өмнө Нямтайшир захиралтай уулзсан. Оюутолгой хөдөлснөөр манай Цагаан суваргын зэсийн ордны хөрөнгө оруулалт бүтэхэд бэлэн болж байна гэдгийг хэлж байна. Ийм асуудлууд цааш цаашдаа олон болно. Маш олон хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт нь бүтнэ. Өнөөдөр ам.долларын ханш унаж байна.







Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.