Нийгэм


Т.Цогт, Г.Маралмаа нарын шүүх 461-р ангид болно

4 жил, 3 сар TIMES.MN

 Дөрөвхөн настай охиноо хөнөөсөн хэрэгт буруутгагдаад байгаа  төрсөн эцэг, Т.Цогт, хойд эх Г.Маралмаа  нарыг өнөөдөр  10.00 цагаас ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид шүүнэ.

Өмнө нь  Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны нэгдүгээр шүүхэд болох байсан ч өмнөх хурал дээр сэжигтэн Г.Маралмаагийн биеийн байдал муудаж, цус алдаж эмнэлэгт хүргэгдсэн учир ийнхүү цагдан хорих ангийн шүүх танхимд явуулах хүсэлтийг өмгөөлөгч нь гаргасан.  Шүүгдэгч Г.Маралмааг дөрвөн настай дагавар охин О-г биеэ хамгаалж чадахгүй байгааг мэдсээр байж онц харгис, хэрцгий аргаар зодож, санаатайгаар амь насыг нь хөнөөсөн хэрэгт буруутган Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.12, 91.2.15-т зааснаар буруутган шүүнэ.

Харин Т.Цогтыг өөрийн охин О-г хойд эх Г.Маралмаад зодуулж, бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсныг мэдсэн атлаа зохих байгууллага, албан тушаалтанд мэдээлээгүй. Мөн бага насны, биеэ хамгаалж чадахгүй хүүхдийг амь бие нь аюултай нөхцөлд байхад эмнэлгийн тусламж үзүүлээгүйн улмаас нас барсан, асран хамгаалж байгаа охин О-гоо хараа хяналтгүй байлгаж, шаардлагатай тусламж үзүүлээгүй гэж үзэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 107 дугаар зүйлийн 107.3, 118 дугаар зүйлийн 118.1, 246 дугаар зүйлийн 246.1-т зааснаар буруутгаж буй.Прокурорын байгууллагаас Г.Маралмаа 20 жилийн хорих ял, харин Т.Цогтод 5 жилийн хорих төлөвлөн шүүхэд шилжүүлээд байгаа юм. 




Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.