Зураг & Видео


Загварын ертөнцийг донсолгосон өвөрмөц төрхтэй моделиуд

6 сар TIMES.MN

Зомби бой: Rick Genest


Канадын загвар өмсөгч, жүжигчин Rick Genest - ийг мэдэхгүй хүн үгүй. Араг ясан шивээсээрээ олныг гайхшруулдаг тэрээр 16 настайдаа анхныхаа шивээсийг хийлгэжээ. Амьдралынхаа 300 гаруй цагийг шивээсний салонд өнгөрүүлсэн Rick Genest гэр амьтай нэгэн юм.

Долир нүдтэй: Brunette Moffy


The Storm Management агентлагийн загвар өмсөгч Английн модель Brunette Moffy 18 - тайдаа анх Pop Magazine - ийн нүүр хуудсанд зургаа авахуулжээ. Өвөрмөц төрхтэй түүнийг гэрэл зурагчных нь найз охин санал болгосноор карьераа эхлүүлжээ.

Толбот модель: Chantelle Winnie


America’s Next Top Model тэмцээний шалгаруулалтанд орж байснаар нь сайн мэдэх Chantelle Winnie нь Vitiligo гэж нэрлэдэг арьсны эмгэгтэй ч загварын ертөнцийн хамгийн эрэлттэй бас өвөрмөц төрхтэй модель юм. Дөрвөн настайгаасаа энэ өвчнөөр шаналж 16 насандаа амиа егүүтгэхээр завдаж байсан ч өнөөдөр өөртөө итгэлтэй бас арьсандаа хайртай алдартай загвар өмсөгч болжээ.

Эрэгтэй хувцасны модель: Casey Legler


Францын усан сэлэлтийн тамирчин Casey Legler бол Ford Modeling Agency - тай эрэгтэй хувцасны моделиор ажиллах гэрээ байгуулсан анхны эмэгтэй загвар өмсөгч юм. Тэрээр 1977 онд төрсөн бөгөөд гэрэл зурагчин найзынхаа хүсэлтээр Muse Magazine - д зургаа авахуулсан нь агентлагийнхны сонирхлыг татсан байдаг.

Генийн ховор өвчтэй: Melanie Gaydos


Хумс, яс, мөгөөрс болон шүдний ургалт төлжилтөнд нөлөөлдөг генийн гаралтай Ectodermal Dysplasia - тай Америкийн модель Melanie Gaydos - т ганц ч шүд байдаггүй. Тэрээр Rammstein хамтлагийн видео клипэнд тоглосноос гадна загварын салбарт амжилттай яваа модель юм. Найз нь түүнийг цорын ганц гэдгээ ойлгож өөртөө итгэх итгэлээ олоход нь тусалжээ. Хүмүүсийн хамгийн их асуудаг асуулт нь шүдгүй байж яаж юм иддэг юм бэ? Гэвч тэрээр хөлгүй хүн гүйгээд байхад энэ асуудал биш гэж хариулдаг.

Том нүдтэй: Masha Tyelna


Украины модель Masha Tyelna 1990 онд төрсөн. Vogue, Yves Saint Laurent, Givenchy зэрэг алдартай brands - тай хамтран ажилладаг түүнийг харь гарагийн амьтан шиг гэдэг. Жирийн хүнийхээс хамаагүй том нүдтэй Masha - ийг бас дур булаам эльф ч гэж нэрлэдэг.

Down - ийн синдромтой: Madeline Stuart


Загварын ертөнцөд Down - ийн өвчтэй хэд хэдэн модель байдаг. Тэдгээрийн анхдагч нь American Horror Story цувралаар нь мэдэх болсон Jamie Brewer бол нөгөө нь Австралийн модель Madeline Stuart [ 1996 онд төрсөн ] юм. Тэрээр загварын ертөнцийг харах нийгмийн хандлагыг байгаагаас нь илүү эерэг болгоно гэдэгтээ итгэдэг.

Альбинос: Shaun Ross


1991 онд төрсөн Shaun Ross дэлхийн анхны альбинос модель гэгддэг бөгөөд загвар өмсөхөөс гадна бүжигчин бас жүжигчин юм. Тэрээр Lana Del Rey - ийн Tropico богино хэмжээний кино болон Katy Perry - гийн E.T. дууны клипэнд тоглосон байдаг.

Хөгжлийн бэрхшээлтэй: Alex Minsky


Афганистанд үүргээ гүйцэтгэж явахдаа дэлбэрэлтэнд өртөж нэг хөлгүй болсон АНУ - ын тэнгисийн явган цэрэг Alex Minsky дотуур хувцасны загвар өмсөгч болжээ. 47 өдөр ухаангүй байсан тэрээр 17 сар эмнэлэгт хэвтсэн юм. Стресстэж бас архинд орсон Alex Minsky загвар өмсөгч болно гэж зүүдлээ ч үгүй явсан ч өөрийгөө ялан дийлж алдартай фитнесс модель болжээ.



Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.