Нийгэм


47 айлын орон сууцыг үнэ төлбөргүй хувьчилна

4 жил, 2 сар TIMES.MN
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат–Үүл “Орон сууцыг хувьчилж, нийслэлийн өмчийн бүртгэлээс хасах тухай” А/470 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны 5 дугаар хэсгийн нутаг дэвсгэрт /Шар хад, Цайз захын зүүн хойно/ байрлах хуучин Орос цэргийн казарм байсан одоо орон сууцны зориулалтаар ашиглаж байгаа нийслэлийн Өмчийн харилцааны газрын балансад бүртгэлтэй нийт 52 сая 704 мянган төгрөгийн бүртгэлийн үнэ бүхий 1, 2, 3 дугаар байрны 47 айлын орон сууцанд амьдарч буй нэр бүхий иргэдэд орон сууц эзэмших эрхийн бичиг олгохыг Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн Ажлын албанд даалгалаа.

Орон сууц эзэмших эрхийн бичгийг үндэслэн дээр дурьдсан 47 айлын орон сууцыг үнэ төлбөргүй хувьчлахыг Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газарт, орон сууцыг үнэ төлбөргүй хувьчлах үйл ажиллагаа бүрэн дууссаны дараа барилга байгууламжийг нийслэлийн өмчийн бүртгэлээс хасахыг нийслэлийн Өмчийн харилцааны газарт, энэхүү захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаад үүрэг болголоо гэж Нийслэлийн ЗДТГ – ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.



Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.