Нийгэм


Төв аймгийн Баян суманд гарсан гал түймрийг унтраажээ

4 жил, 4 сар TIMES.MN

Энэ сарын 13-нд Төв аймгийн Баян сум 2-р баг Дуут зүлэг гэх газар хээрийн түймэр гарч 5 га газар нутгийг хамарчээ. Онцгой байдлын газрын 12 алба хаагч, 50 иргэн, 6 тээврийн хэрэгсэл, 10 мотоцикл гал түймэр унтраах үйл ажиллагаанд оролцож, шуурхай арга хэмжээ авсны үр дүнд 19 цагийн байдлаар галыг бүрэн унтраажээ.

Энэ хэргийг Төв аймгийн цагдаагийн газарт шалгаж байна. Иргэд та бүхэн хаврын хуурайшилт ихтэй байгаа энэ цаг үед галын аюулаас урьдчилан сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна.




Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.