Шар


Монголын тэргүүн баячуудын өнгөлөг мөнгөлөг хатагтай нар

5 жил, 4 сар TIMES.MN

Таван хүүтэй Уянга хатагтай

 


 

 

Цэл залуухан банкирийн бүхэл бүтэн банк босгож, бизнес санхүүгийн адармаатай замд цахиур хагалсан амжилтын цаана олонд модель гэж алдаршсан залуу хатагтай Г.Уянга нууцгайхан оршсоор ирсэн. Дөрвөн хүүтэй өнөр бүлийн эзэн хаа ч явсан хараа булаам үзэсгэлэнт гэргийгээрээ гоёх дуртай. Тэрээр 2001 онд “Улаанбаатарын мисс” тэмцээнд орж байсан бөгөөд  “Баясгалант сайхан мисс” гэдэг өргөмжлөлтэй.




Хөтлөгч Анужин

 


 

 

“Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлгээрээ үзэгч олны танил болсон хүн бол хөтлөгч П.Анужин.  Яруу найрагч, Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэнгийн дэмжлэг, баян чинээлэг нөхрийнхөө хөрөнгө оруулалтаар тун богино хугацаанд олны танил болсон тураах төвийн багш бүсгүй МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүнээр сонгогдож, улс төрчдийг алмайруулаад байна.  МАН-ын Бага хурлын I хуралдаанаар Удирдах зөвлөлийн 21 гишүүнийг шинээр сонгосон бөгөөд өмнө нь намын албан тушаал хашиж байгаагүй залуусыг олноор сонгосны дотор П.Анужин багтсан байна. Тэрбээр өмнө нь МАН-ын Бага хурлын гишүүнээр ажиллаж байснаас өөр намын албан тушаалтны туршлагагүй бөгөөд намын шинэ дарга М.Энхболд түүнийг “Монгол фильм” ХХК-ийн захирал хэмээн танилцуулсан байх юм. Тураах төвийн багш байсан энэ хатагтай нэг л өдөр компанийн захирал болж, бас улс төрд хөл тавиад байгаа. Түүний нөхөр “Лайв Энержи Групп”-ын Ерөнхий захирлаар нь Амалхааны Эрдэнэбат хэмээх чинээлэг эр байдаг ч луйвартай холбоотой асуудалд багагүй өртдөг.



Э.Туул

 


 

 

Удам судар, угшил гарлаараа, үг, үйлдлээрээ энэ цагийн эрхэмсэг бүсгүйчүүдийг өнгөлж яваа нэгэн бол "Ажигана групп" ХХК-ийн захирал Э.Туул юм. УИХ-ын гишүүн О.Содбилэгийн гэргий Э.Туул уул уурхай, хөдөө аж ахуй, барилгын томоохон төслүүдийг өөрөө санаачлан хэрэгжүүлж Монголдоо махны чиглэлийн тахиа үржүүлж, Налайхад үйлдвэрийн томоохон барилга барьж байгаа гэнэ. Өмнө нь Баянзүрх дүүрэгт орших PALAZZO хэмээх чамин нэртэй, өвөрмөц архитектуртай орон сууц, оффисын цогцолборыг босгосон бүсгүй барилгын салбарт гаршиж ч байгаа.



Мисс Уянгалянхуа

 


 

 

“Макс” группын захирал Д.Ганбаатарын үзэсгэлэнт гэргий, Монголын сайхан бүсгүй өргөмжлөлт Д.Уянгалянхуа хотын төв байрлах хоёр ч том дэлгүүр, буудлыг хариуцаж, хүүхдийн хувцасны дэлгүүр ажиллуулдаг. Гурван хүүхэд төрүүлсэн гэхэд гоолиг сайхан, залуу хэвээрээ байгаа мисс Уянгалянхуа хөрөнгө мөнгөний хувьд нөрөөсөө хараат биш.

 Үргэлжлэлийг...http://paparatsi.mn/r7c




Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.