Улс төр


Д.Батцогт:Эмнэлэгүүд баларч байна, сайдаа дууд

4 жил TIMES.MN

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2015 оны төсвийн тодотголыг хэлэлцэж байна.2015 оны төсвийг тодотгохоор ярилцаж байгаа үед Эрүүл мэндийн сайд Г.Шийлэгдамба байсангүй. Эрүүл мэндийн салбарт багагүй таналт хийж байгаа аж. Салбарынх мөнгө хасагдаж байхад сайд байдаггүй байж болохгүй гэж цөөнгүй гишүүд шүүмжилж байна. Сайдынхоо оронд   ЭМСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Ганчимэг чуулганд оролцож  байгаа юм.  

УИХ-ын гишүүн С.Батцогт “Эмийн төсвийн асуудал яригдаж байна. Эмийн төсөв бол Эрүүл мэндийн яамны шууд хариуцлаггүй байдлаас болсон. Гэтэл одоо УИХ-ын буруу юм шиг. Хөдөө тойрогтоо очихоор сонгогчид загнаад байгаа. Эмнэлэгүүд баларч байна. Маш их эмийн өртэй боллоо. Эмийн төсөв хангалтгүй байна гэдэг. Сайд нь яг хэрэгтэй үед дэмий тэнээд алга болчихдог. Сайд нар нь байх ёстой. Хаашаа явчихсан юм. Эрүүл мэндийн сайдаа дуудаж авч ир. Авч ирэхгүй бол төсөв ярих шаардлага байхгүй. Хамгийн баларсан төсөв энэ эрүүл мэндийн салбарт байгаа. Би тун удахгүй эрүүл мэндийн сайдыг огцруулах тогтоолын төслөө өөрийн гараар өргөн барина"  гэв. 




Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.