Улс төр


БЗД-ийн АН сонгогчдын саналыг худалдаж авсныг нотлох баримт

4 жил, 3 сар TIMES.MN

БЗД-ийн АН орон нутгийн сонгуулиар мөнгө тараасан, сонгогчдын саналыг худалдаж авсныг нотлох баримтууд ил боллоо

Баянзүрх дүүргийн засаг дарга Д.Пүрэвдаваатай холбоотой сайн гэхээсээ илүү саар мэдээллүүд олон байдаг.  Хамгийн сүүлд гэхэд тэрбээр дүүргийнхээ эмэгтэй ажилтанд гар хүрсэн гэх дуулианд холбогдсон. Д.Пүрэвдавааг анхнаасаа хууль бусаар сонгогдсон, төрийн албан хаагчийн хууль дүрмийг зөрчсөн гэх мэдээлэл ч бий. Тэгвэл түүнтэй холбоотой БЗД-ийн АН орон нутгийн сонгуулиар мөнгө тараасан, сонгогчдын саналыг худалдаж авсныг нотлох баримтууд ил боллоо.

БЗД-ийн засаг дарга Д.Пүрэвдаваагийн эсрэг гомдол гаргасан хүмүүс АН байсан нь түүнийг хэн болохыг тодорхойлж байгаа юм.  БЗД-ийн АН-ынхан "ОН-ийн дахин сонгуулиар БЗД-ийн АН тойргийнхоо санал өгсөн сонгогч бүрт 10000 төгрөг өгөх шийдвэрийг гаргаж хэрэгжүүлсэн. Энэ “Амлалтыг” БЗД-ийн ИТХ-ын АН-ын бүлгийн Төлөөлөгчдөд олгогдох урамшууллын мөнгөнөөс /139,5 сая төгрөг/ гаргаж шийдвэрлэсэн. Мөнгө тараах шийдвэр хэнээс гарсныг тодруулахыг" хүссэн байна. Мөн тэд албан бичигтээ “БЗД-ийн ИТХ-д сууж буй АН-ын төлөөлөгчид маань сонгуульд ялсан тэр мөчөөс эхлэн Монгол төрийн бага түшээд болсоныг та ойлгож энэ хүмүүстэй хүндэтгэлтэй хандах ёстой. Тэр утгаараа “Төрөөс төлөөлөгчдөд олгож буй урамшууллын мөнгийг Намдаа хандивлана” гэж тулгах эрх байхгүй, бүр урамшууллын мөнгийг төлөөлөгчдөд хүргэхгүйгээр намын данс руу бөөнөөр нь шилжүүлж боломгүй санагдана. Намд орж ирсэн мөнгөний зарцуулалтын тайлангаа тавьж чаддагүй мөртлөө улаан цайм Намын нэрийг барьж хандив шаардаж байгааг чинь бид хууль бус, дэндүү ёс суртанхуунгүй алхам гэж бодож байна. Өнгөрсөн бүх шатны сонгуулийн санхүүгийн тайлангаа танилцуулаач гэж бичиг өргөөд хариу авалгүй жил гаруй болж байна” гэжээ.  

 Намын нөхөд нь ийм хүсэлт гаргасан байхыг харахад Д.Пүрэвдаваа хууль бус дарга болох нь батлагдаад авах шиг. 

БЗД-ийн АН-ын гаргасан албан бичгийг бүрэн эхээр нь хүргэж байна





Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.