Эдийн засаг


"Чингис бонд үндэсний үйлдвэрлэл" үзэсгэлэн нээлтээ хийлээ

1 жил, 5 сар TIMES.MN

Чингис бондын хөрөнгөөр санхүүжсэн төсөл хөтөлбөрүүдийг дэмжих зорилгоор "Чингис бонд үндэсний үйлдвэрлэл" үзэсгэлэн худалдааг Чингисийн талбайд зохион байгуулж байна.

Тус үзэсгэлэнг нээж Ерөнхий сайд Ч.Сайханбилэг үг хэллээ. Тэрээр "Чингис Бондын хөрөнгөөр олон жил санхүүжилт нь дутсан нэн даруй шаардлагатай хөрөнгө оруулалтыг дотооддоо хийж эхэлснээр түүхий эдийн хямралын хүнд үеийг сөрж чадсан юм. Чингис бондын хөрөнгө боссоноор төлбөрийн тэнцлийн үүднээс гол нэрийн бараа болох мах, гурил, түлш зэрэг өргөн хэрэглээний барааны үнэ тогтжворжуулах хөтөлбөр, 8 хувийн ипотекийн зээлийн хөтөлбөрийг санхүүжүүлэх бололцоо гарч ирсэн.

Монгол Улсын хөгжлийн банк УИХ, Засгийн газраас гаргасан шийдвэрийн дагуу хөгжлийн төсөл хөтөлбөрийг санхүүжүүлж байгаа бөгөөд нийтдээ 4.9 их наяд бүхий төсөл хөтөлбөрийг санхүүжүүлээд байна.олгосон санхүүжилтийг салбараар нь ангилвал авто зам бүтцийн салбарын төслүүдэд 139 их наяд Эрдэнэс таван толгой, шинэ төмөр зам, ТОСк-ийн хөтөлбөрт, иргэний нисэх, Амгалангийн дулааны станц, ТЭЦ 3,4 станцуудын хүчин чадлыг нэмэгдүүлэх төсөл, нүүрсний синтетик хий үйлдвэрлэх төсөл, биологийн төв лаборатори зэрэг улсын хэмжээний томоохон төслүүдэд 1,95 их наяд төгрөгийн санхүүжилт олгосон байна. цементийн үйлдвэр, төмөрзам, барилга, ноос ноолуур, оёдол, арьс шир, орон сууц зэрэг хувийн хэвшлийн төслүүдэд нийтдээ 1,56 их наяд төгрөгийг олгосон. Монгол Улсын Хөгжлийн банкнаас олгосон санхүүжилтийн үр дүнд манай улсын дэд бүтэц, эрчим хүч, инженерийн дэд бүтэц, дотоодын үйлдвэржилтийн салбарт томоохон дэвшил эерэг өөрчлөлт бий болсон.

Тухайлбал 1992-2012 оны хооронд 20 жилийн хугацаанд нийтдээ 2087 км авто замыг барьж, таван аймгийг Улаанбаатар хоттой холбосон бол Чингисийн бондын санхүүжилтээр 2012-2015 онд гурван жилийн хугацаанд үүнээс их буюу 2283,7 км авто зам барьж Хөвсгөл, Дундговь, Өмнөговь, Баянхонгор, Сүхбаатар аймгуудын төвийг Улаанбаатар хоттой хатуу хучилттай замаар холбосон. Мөн Увс, Говь-Алтай, Дорнод, Завхан, Ховд зэрэг таван аймгийн төвийг хатуу хучилттай замаар хэсэгчлэн нийслэлтэй холбосон бөгөө жилт олгосноор сүүлийн гурван жилийн хугацаанд эрчим хүчний эх үүсвэр 348 мвт-аар, дулааны үүсвэр 636 ккал цагаар нэмэгдсэн байна.

Иргэдийг орон сууцжуулах бодлогын хүрээнд Улаанбаатар хотын инженерийн дэд бүтцийг өргөтгөх, суурь хүчин чадлыг нэмэгдүүлэх 69 дэд төслийг санхүүжүүлэн нийслэлийн барилгажих боломжтой талбайг 20 хувиар буюу 1500 га газар талбайгаар нэмэгдүүлсэн. Бодитой үр дүн, та тухайт орчин бүрдүүлэх хүрээнд Буянт-Ухаа 1,2, Шинэ яармаг зэрэг томоохон хорооллуудыг барьж, эдгээр болон бусад төслийн хүрээнд 260 мянган монгол иргэн орон сууцанд шинээр орж, иргэдийг тохилог, тав тухтай амьдрах нөхцлийг бий болгон, Улаанбаатар хотын хөрс, агаарын бохирдлыг арилгахад зохих нөлөө үзүүллээ.



Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.