Зөвлөгөө


Хөргөгчинд хоол хүнсийг хэрхэн зөв хадгалах вэ?

2 долоо хоног, 6 өдөр TIMES.MN

Айл бүрт зайлшгүй байдаг гал тогооны хамгийн том туслах бол хөргөгч шүү дээ. Ихэнхи эзэгтэй нар хөргөгчиндөө хайртай байдаг байх. Гэхдээ хөргөгчний температурыг хэрхэн зөв тохируулж хоол хүнсийг хэрхэн зөв хадгалах талаар таны мэдлэг хэр вэ?

Хөргөгч нь хөлдөөгч, хөргөгч гэсэн хоёр хэсгээс бүрддэг хоол, хүнсийг хүйтэн нөхцөлд муутгалгүйгээр хадгалах зориулалттай цахилгаан хэрэгсэл билээ. Ингээд хөргөгч, хөлдөөгчний температур ямар байх ёстой болон хоол хүнсийг хэрхэн хадгалах талаар зөвлөгөөгөө эхлэе.

Хөргөгч нь 1-4С хэмд байнга ажиллаж байх ёстой. Ингэснээр хөргөгчинд хийсэн хоол, хүнс, хүнсний ногоо, жимс жимсгэнэ, шингэн зүйл зэргийг шинэхэнээр нь хадгалахад тус нэмэр болох ба хүнсэнд нян, бактер үржиж муудахаас сэргийлнэ. Энэ температурт мах,шингэн зүйл хөлдөхгүй ч шинэхэн байдлыг нь хүйтэн орчинд хадгална. 

Хөргөгчинд аливаа хүнсийг хадгалахдаа битүү сав, баглаа, тугалган цаас, цаасан уут, хуванцар сав зэрэгт хийж хадгалах хэрэгтэй. Ил задгай хадгалснаар исч бусад хоол хүнсийг муутгах, үнэр орох зэрэг тохиолдол гарч хөргөгчийг угаахаас өөр аргагүй байдалд хүрнэ. 

Мөн хугацаа нь дууссан хүнсийг хөргөгчинд хадгалах хэрэггүй. Бялуу, кекс, крем, бүх төрлийн салат зэрэг эмзэг хоолыг хөргөчинд 2-3-аас илүү хонуулж хадгалах хэрэггүй. Энэ хугацаанд хөргөгчинд байсан ч мууддаг эмзэг хүнс юм. 

 

Лаазлаж, даршилсан мах, хүнсний ногоо зэргийг задлаагүй л бол хөргөгчинд хэдий л бол хэдий хугацаагаар хадгалж болдог. Харин задласан тохиолдолд түргэн идэх ёстой бөгөөд байн байн хөргөгчинд хадгалах нь тохиромжгүй. Хонуулсан хоолыг хөргөгчинд дахин хонуулах удаан байлгах хэрэггүй. Бусад хүнсийг муутгах талтай. 

Жимс жимсгэнийг хөргөчинд хадгалахад тохиромжтой байдаг бөгөөд гадил жимсийг хөргөгчинд хадгаласнаас тасалгааны нөхцөлд хадгаласан нь илүү дээр. 

Сүү, ундаа, шар айраг зэргийг хөргөгчинд хадгалахад тохирожтой бөгөөд хүйтнээр нь хадгална.

Харин хөлдөөгчийг ямагт 0С хэмд байлгах ёстой ба хөлдөөгчинд хийсэн бүх бүтээгдэхүүнийг хангалттай хөлдөөж хадгална. Мах, мөхөөлдөс, мөс зэрэг хөлдүүгээр нь хадгалах хүнс зонхилно. Гэхдээ хөлдөөсний дараа гэсгээж хэрэглэхэд мууддаг чанараа алддаг хүнсийг хөлдөөгчинд хийхгүй байх хэрэгтэй. Хамгийн сүүлийн зөвлөгөө бол хоол, хүнсийг хөргөгчний зааврын дагуу ангилан хадгална. 





Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


Зочин    6 сар, 2 долоо хоног []


Гоё мэдээлэл болсон байна