Спорт


А.Сүхбат:Б.Бат-Эрдэнэ аваргаа одоо болиоч ээ

4 жил, 9 сар TIMES.MN

 

Дархан аварга  А.Сүхбат өчигдөр "Цензургүй яриа"-д зочноор уригдаж орж 2 цаг орчим ярилцлага өглөө. Тэрээр үүх түүхээ, барилдахгүй эрт зодог тайлсан тухайгаа, хэдэн хүүхэдтэйгээ, улстөрд орох сонирхолтой эсэхээ гээд ёстой л нэг цензургүй хуучиллаа. Тэрээр ямартай ч ирэх наадмаар зодоглоод зогсохгүй түрүүлэх бодолтой аж. Хэдийн даваа хүртэл барилдахаа урьдчилж хэлэхэд хэцүү ч болж өгвөл түрүүлмээр л байна гэдгээ ч нуугаагүй. Өнгөрсөн жилийн наадмаар яагаад Г.Өсөхбаяр аваргыг амалж аваад тахимаа өгсөн талаараа ч хуучилсан юм. Түрүүлж дархан аваргын болзол хангасан гээд  бөхийн эрэмбэ,  ёс жудгаа барьвал А.Сүхбат аварга зүүн магнайг тэргүүлж зүлэг ногоон дэвжээнээ дэвэх учиртай аж. Гэтэл Дархан аварга Г.Өсөхбаяр Монгол Улсын ерөнхийлөгчийн зарлигийг уландаа гишгэж, зүүний магнайг ахалж гарах гэж зүтгэсэн нь А.Сүхбат аваргыг бухимдуулж, амлаж авахад хүргэжээ. Тэрээр монгол бөхийн хөгжилд чөдөр тушаа болж байгаа нөхдүүдийг зарлалаа. Бөхийн холбоог 25 удирдаж байгаа Нямдорж, Данзан нарын цаана Б.Бат-Эрдэнэ аварга байдгийг дэлгээд, монгол бөхийг хагаралдуулж байгаагаа болиоч ээ, Б.Бат-Эрдэнэ аваргаа гэв.  

А.Сүхбат аварга улстөрд хөл тавих  нь бололтой. Өнгөрсөн жил АН-ыг сонгож гишүүний үнэмлэхээ гардсан ч энэ сонголтондоо эргэлзэх болсноо ч нуусангүй. Тэрээр том, дунд, бага хатдаасаа 7 хүүхэдтэй, түүний хоёр нь охин, тав нь хүү гэдгээ ч хаацайлсангүй. Том охин 21, том хүү нь 19 настай аж. 19 настай хүү нь бөх барилдах сонирхолтой гэдгийг  ч онцолж байлаа. Мөн улсын начныг Нутгийн зөвлөл, дэмжигч компани, мөнгөлөг танилууд нь худалдаж авч өгдөг бохир наймаанд орсныг ч шүүмжилж, Бөхийн өргөө олон түмний хандиваар боссон, тиймээс төрийн өмчит газар болгох саналаа ч илэрхийллээ. Миний хувьд Бөхийн өргөөг булаацалдаад байгаа юм биш ээ. Бөхийн холбоо бөхчүүдийнхээ төлөө ажиллахгүй, урлаг соёлны тоглолт хийдэг газар болсныг ч шүүмжлэв. Бөхийн өргөөнд барилдаад нэвт хөлсөрсөн байхад    усанд орох ч өрөөг ч энэ олон жил болж байхад бөхчүүдэд зориулж  байгуулж өгөөгүй гээд тоочоод байвал олон асуудал бий гэдгийг ч дурдсан юм.

 




Холбоотой мэдээлэл


Олимпийг хойшлуулах уу?
Олимпийг хойшлуулах уу?
2 долоо хоног, 3 өдөр

АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.