Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн халдварын 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн тоон мэдээллийг гаргалаа. Сүүлийн 24 цагийн хугацаанд 157 тохиолдол батлагдсан байна. Үүний 93 нь Улаанбаатарт, 62 нь орон нутагт, 2 нь зөөвөрлөгдөн бүртгэгдлээ.
Мөн хугацаанд халдварын суурь шалтгаантай нас баралт 1 бүртгэгдлээ. Өнөөдрийн байдлаар эмнэлэгт 1832 хүн хэвтэн эмчлүүлж байна. Тэднээс 29 хүний биеийн байдал нэн хүнд байна.
Сэтгэгдэл