Эдийн засаг


Японы их дээд сургуулийн магистрантурт суралцана

5 жил, 2 сар TIMES.MN

Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн, Япон Улсаас Монгол улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Т.Шимизү нар Япон Улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар131 тэрбум 100 сая орчим төгрөгийн үнийн дүн бүхий “Монгол-Японы сургалтын эмнэлгийг барьж байгуулах төсөл”, мөн 4 тэрбум 100 сая орчим төгрөгийн үнийн дүн бүхий Төслийн бус буцалтгүй тусламжийг хэрэгжүүлэх тухай Монгол, Японы Засгийн газар хооронд солилцох ноот бичигт гарын үсэг зурав. 

Монголын анагаахын салбарын чадварлаг боловсон хүчинг бэлтгэх, эрүүл мэндийн тусламж үйлчилгээг сайжруулах зорилго бүхий анхны сургалтын  эмнэлгийг байгуулснаар анагаах ухааны боловсролд нэн шаардлагатай эмнэл зүйн боловсрол олгох үйл ажиллагааг цогцоор нь шийдвэрлэж, боловсон хүчнийг үр дүнтэй бэлтгэх боломжтой болохын зэрэгцээгээр Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй эрүүл мэндийн тусламж үйлчилгээг сайжруулахад өндөр ач холбогдолтой болно. Япон Улсын Засгийн газрын Хүний нөөцийн тэтгэлэг хөтөлбөр нь зах зээлийн эдийн засагт шилжсэн улс орнуудын хүний нөөцийн хөгжлийг дэмжих зорилготой ба тухайн орны хөгжилд хувь нэмэр оруулах ирээдүйтэй залуу төрийн албан хаагчдыг Япон Улсын их дээд сургуульд суралцуулж, мэдлэг олгодог нэн ач холбогдолтой хөтөлбөр юм. 

Энэхүү төслийг төслийг Япон Улсын Засгийн газар хөгжиж буй улс орнуудын хүний нөөцийн хөгжлийг дэмжих зорилгоор 1999 оноос хэрэгжүүлж эхэлсэн ба уг төсөл Монгол, Индонез, Филиппин, Хятад, Лаос, Узбекистан, Камбож, Вьетнам зэрэг нийт 11 улсад   хэрэгжиж байна. Монгол Улс тус хөтөлбөрт 2001 онд хамрагдаж, өнөөг хүртэл нийт   13 төсөл хэрэгжээд байна. 

Уг төслийн хүрээнд Монголын нийгэм, эдийн засгийн хөгжлийн асуудлуудад хувь нэмэр болохуйц нийгмийн ухааны чиглэлд төвлөрсөн хууль, эдийн засаг, төрийн удирдлага зэргийн мэргэжлүүдээр боловсон хүчин бэлтгэж байна. Энэ удаагийн хөтөлбөрийн хүрээнд манай улсын 18 төрийн албан хаагч хамрагдаж, Япон Улсын их дээд сургуулийн магистрантурт суралцана.




Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.