Улс төр


ТТ хөрөнгө оруулалтын төслийг 40 гишүүн дэмжсэн

5 жил, 2 сар TIMES.MN
 Тавантолгойн хөрөнгө оруулалтын талаарх УИХ-ын тогтоолын төслийг өнөөдөр өргөн барина

 

                           


Тавантолгойн тогтоолын төслийг боловсруулах ажлын хэсгийн ахлагч Л.Эрдэнэчимэг ярихдаа: “Тавантолгойн хөрөнгө оруулалтын гэрээг УИХ дээр татаж авчирч, санал дүгнэлт өгөхөөр болсон.  Ажлын хэсгээс уг тогтоолын төслийг өргөн барилаа.


УИХ-ын 40 гишүүн гарын үсэг зурж дэмжсэн. Тавантолгойн нь 100 жилийн нөөцтэй, Монгол улсын гурван сая иргэн хувьцаа эзэмшдэг орд. Монгол улс өөрийнхөө хөрөнгөөр хайгуул хийж анх нээсэн. Энэ орд газрыг ЗГ дур мэдэн хөрөнгө оруулалтын гэрээ хийж байгуулж болохгүй. Харин ард түмнээрээ сонгогдсон УИХ-аараа заавал хэлэлцүүлэх ёстой. Энэ дүгнэлтийг бид тогтоолын төсөлдөө оруулсан.


Цаашид уг ордыг ашиглах зорилгоор гадаад дотоодын хөрөнгө оруулагчтай хамтран байгуулах компанийн 51 хувиас доошгүйг төрийн өмчит Эрдэнэс ТТ эзэмших ёстой гэсэн заалтыг орууллаа. Мөн Монгол улсад шинээр баригдах төмөр замын суурь бүтцийг барих, ашиглах компанийн 51 хувиас доошгүйг Монголын төмөр зам компани эзэмших нь зүйтэй гэж оруулж өгсөн. Мөн 1072 хувьцааг саналын эрхтэй байлгах гэсэн заалтыг орууллаа. Тавантолгойн ордыг ашиглах гэрээ байгуулахдаа дараах чиглэлийг баримталж ажиллаарай гэсэн чиглэлийг Ерөнхий сайдад өгсөн” гэлээ.


                





Л.Заяа




Холбоотой мэдээлэл