Аналитик


Н.Энхбаярыг ашиг сонирхлын зөрчилтэйг зарлаж, ээлжит бус чуулганыг хаасан өдрүүд

3 жил, 9 сар TIMES.MN
 TIMES.MN таньд долоо хоногийн тойм хүргэж байна.Өнгөрөгч өдрүүд улс төрийн хүрээнд үйл явдлаар дүүрэн өдөр боллоо.Ээлжит бус чуулганыг хааж, үлдсэн асуудлыг хаврыг чуулганаар үргэлжлүүлэн хэлэлцэхээр болсон. Харин Монголын тамирчид тив дэлхийд төрийнхөө далбааг намируулсаар. Монгол Улсаас анхны өвлийн олимпийн аварга төрлөө. Мөн АТГ-аас П.Цогбаатарыг өнгөрсөн Пүрэв гарагт баривчилсан нь олны анхаарлын төвд орж ирлээ. Ингээд долоо хоногийн онцлох үйл явдлын дэлгэрэнгүйг хүргэе.

Нийгэм:  П.Цогтбаатарыг АТГ-аас баривчилжээ

    МАХН-ын Санхүү хариуцсан нарийн бичгийн дарга П.Цогтбаатарыг  АТГ-аас баривчилан саатуулсан гэдэг мэдээлэл байна. Түүнийг тус намын ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамбын авлигын хэрэгт холбогдуулан баривчлан ШШГЕГ-ын урьдчилан хорих 461-р ангид саатуулсан гэнэ. Түүнчлэн Эрүүл, мэнд, спортын сайд асан, МАХН-ын ерөнхий нарийн бичгийн даргаар ажилласан байсан Г.Шийлэгдамбын хэрэгт холбогдуулан тус намын хэд, хэдэн албан тушаалтнаас АТГ-ыхан байцаалт авсан тухай албаны эх сурвалж мэдээлэв.

Чуулган: ҮХЦ-ийн дарга Ж.Амарсанааг чөлөөллөө

    УИХ-ын ээлжит бус хуралдаанаар Цэцийн гишүүнийг чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцээд гишүүдийн 79.5 хувийн саналаар дэмжин баталлаа. Ингэснээр ҮХЦ-ийн дарга Ж.Амарсанааг чөлөөллөө.


АТГ: Н.Энхбаяр ашиг сонирхолын зөрчилтэй

  Намын дарга Н.Энхбаярыгаа Шадар сайд болгох хүсэлтийг МАХН-аас тавьсан. Үүнтэй холбогдуулан Засгийн газраас МАХН-ын дарга Н.Энхбаярыг Шадар сайдад томилох боломжтой эсэхээр мэдээлэл авахаар АТГ-руу албан бичиг илгээсэн гэдгээ мэдээлсэн.

Тэгвэл АТГ-аас Засгийн газрын хүсэлтэд албан ёсны хариултаа өгсөн байна. Тодруулбал, МАХН-ын дарга Н.Энхбаярыг ашиг сонирхлын зөрчилтэй гэж АТГ-аас үзжээ.

 Улс төр: Дорнодын МАН-ынхан зодолдож, нэгнийгээ хараагүй болгох шахав

   МАН-ын удирдлагын төлөөлөгчид Дорнод аймаг руу шуурхай баг болон гарчээ. Учир нь сонгууль ойртсон энэ үед тус аймгийн намынхан хоорондоо эвдэрэлцэж, нэгийгээ сохор болгох дөхсөн байна. 

Үүнээс болж шүүх цагдаадаа тулж аймгийнхаа хавтгайд багтаж шингэхээ больсон юм байх. Уг нь энэ сарын эхээр үүрийн хурлаа хийж УИХ-ын сонгуульд нэр дэвшүүлэх хүнээ ярилцах болсон байна. Гэтэл энэ хурал нь хэт улстөржсөнөөр зодоон болно хувирчээ. Үргэлжлэл...эндээс уншина уу.

Нийгэм: ДОХ-ын 201 дэх тохиолдол бүртгэгдлээ

  Өнгөрсөн долоо хоногт ХДХВ-ын халдварын хоёр  шинэ тохиолдол бүртгэгджээ. Халдварыг 30-45 насны хоёр эрэгтэй авсан нь тодорхой болжээ.

Одоогоор тэдгээр хүмүүсийн биеийн байдал нь хэвийн, вирус тээгч үе шатандаа байгаа юм байна. Тохиолдлуудыг идэвхтэй тандалт судалгаагаар илрүүлэн, эмчийн хяналтанд оруулсан ХӨСҮТ-ийнхөн мэдээлж байна. Эдгээр тохиолдлууд нь манай улсад бүртгэгдсэн ХДХВ-ын халдварын 201 дахь тохиолдол болж байна

Нийгэм: Гэртэйгээ шатаж амиа алджээ

 СХД-ийн 5-р хороо "Баянголын ... тоотод байшин шатаад байна” гэсэн мэдээллийг цагдаагийн алба хаагчдад өгчээ.

Дуудлагын дагуу цагдаагийн алба хаагчид тус хороонд 3х5 хэмжээтэй өвлийн сууцанд гал гарч ЧД-ийн 9-р хороонд суух 48 настай эмэгтэй Т шатаж нас барсан байна . Хэргийг СХД-ийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс шалгаж байна. 


Спорт: Д.Отгонцэцэг Ази тивийн аварга боллоо

 Тайландын Бангкок хотноо болж буй чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний хоёр дахь өдөр дахин Азийн аварга төрлөө. Манай бөхчүүдээс эмэгтэйчүүдийн 53 кг-ын жинд Д.Отгонцэцэг Энэтхэгийн бөх Прияанкаг 2:2-оор хожин Ази тивийн аварга цолыг хүртлээ. Түүний хувьд БНСУ, Японы бөхчүүдийг ялан финалд үлдээд байсан юм.

Мөн 60 кг-д О.Оюунтуяа, 69 кг-д З.Болортунгалаг нар хүрэл медаль хүртлээ. 

ДАШТ-ий мөнгөн медальт Д.Отгонцэцэг ийнхүү Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний алт, мөнгө, хүрэл медальт бөх болов.

Гоё монгол:Монгол Улс өвлийн олимпийн аваргатай боллоо

    Норвегийн Лиллехаммер хотноо залуучуудын өвлийн II олимп зохион байгуулагдсан. Тус наадамд манай улсаас гүйлтийн цанын тамирчин А.Очирсүх, гүйлтийн тэшүүрийн төрөлд Б.Сумъяа нар оролцсон юм.

Гүйлтийн тэшүүрийн төрөлд Б.Сумъяа Үндэсний олимпийн хороодын нэгдмэл багийн уралдаанд оролцон залуучуудын олимпийн алтан медаль хүртлээ. Түүний хувьд Итали, БНСУ, БНХАУ-ын тамирчидтай БАГ-6 нэрээр оролцсон юм. Ингэснээр Монгол Улс өвлийн олимпийн төрлөөр анх удаагаа Олимпийн аваргатай боллоо. 

Энэ төрлийн мөнгө, хүрэл медалийг БАГ-9 (Нидерланд, Польш, АНУ, Казахстан), БАГ-10(Итали, Румын, Герман, Норвеги)-ийн тамирчид  хүртлээ.

 Л.Ариунцэцэг

 

 

 




Холбоотой мэдээлэл


Хөгжих үү, үлдэх үү?
Хөгжих үү, үлдэх үү?
2 сар, 2 долоо хоног

АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.