Нийгэм


Хонь мөргөснөөс болж дэд сайдын машин осолджээ

4 жил, 3 сар TIMES.MN

Булган аймгийн Дашинчилэн сумын нутаг Боргочингийн гүүрнээс баруун тийш 6 км-ын замд НТЗАвто баазын Т.Ландкрузер маркийн автомашины  жолооч Б нь   хонь мөргөж онхолдон зорчигч 48 настай эрэгтэй Г нас барж, 46 настай эмэгтэй А нарын хоёр хүн гэмтсэн хэргийг Булган аймгийн цагдаагийн газар  шалгаж байна.

 

Энэхүү машинд ЭМСЯ-ны дэд сайд Д.Атармаа, нөхрийн хамт сууж явсан юм. Түүний нөхөр ослын үеэр харамсалтайгаар амиа алдаж, харин өөрөө одоо болтол ухаан ороогүй байгаа юм.


 Мөн  Төв аймгийн Бор нуур сумын Өгөөмөр 1-р багийн нутаг УБ-Дархан чиглэлийн 105-106 км-т Х.Аванте маркийн Б жолоочтой авто машин нь Т.Ист маркийн авто машинтай мөргөлдөж 28 настай эрэгтэй О нас барж 7 хүн гэмтжээ.




Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.