Нийгэм


8 цагаан мэнгэтэй харагчин гахай өдөр

4 жил, 3 сар TIMES.MN

Өнөөдөр аргын тооллын 2015 оны зургаадугаар сарын 16. Мягмар гараг.

Билгийн тооллын XVII  жарны "Галзууруулагч" хэмээгч модон хонин жилийн зуны тэргүүн цагаагчин могой сарын Билгийн тооллын битүүн 30.Ангараг гараг.

Гөрөөсөн толгой одтой, 8 цагаан мэнгэтэй харагчин гахай өдөр. 

Өдрийн барилдлага Хүчин төгсөх.

Шүтэн барилдлага Хуран үйлдэхүй.

Өдрийн наран 5 цаг 06 минутад мандан, 20 цаг 54 минутад жаргана.

Тухайн өдөр хонь, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын абшиг авах, шинэ гэр ба байр авах, сан тавиулах, угаал үйлдэх, нялхасын хурим хийх, хийморийн дарцаг хатгахад сайн. Газар ухах, худаг гаргах, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй хэмээжээ.






Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.