Зөвлөгөө


Үнэртэй усны үнэрийг удаан хадгалах нууц

5 сар, 1 долоо хоног TIMES.MN

Сонирхсон үнэртэй усаа өндөр үнээр худалдаж авсан ч үнэрээ хурдан алдаад байна уу? Үүнийг шийдэх хялбар аргуудаас танд хүргэе. 

1. Үнэртэй усыг хүйтэн сэрүүн, нарны шууд тусгалаас хол хадгалах хэрэгтэй 

2. Үнэртэй ус түрхэх газрууддаа вазелин бага зэрэг түрхэх (Чихний ард, гарын булчин гэх мэт)

3. Усанд орж, биеэ тосолсныхоо дараа хувцсаа өмсөхөөсөө өмнө үнэртэй усаа түрхэх 

4. Үнэртэй усыг шууд үс рүүгээ цацвал үс хуурайшдаг учраас самруугаа үнэртэй ус цацсаны дараа үсээ самнах 

5. Зурагт үзүүлсэн газруудад үнэртэй усаа түрхэх 

6. Гартаа ямар ч үнэргүй тос түрхсэний дараа үнэртэй ус цацах

7. Үнэртэй ус түрхсэний дараа гараар үрж тарааж огт болохгүй 

8. Дуусаж байгаа үнэртэй уснаас хэдэн дуслыг үнэргүй тосонд хийж холь. Ингээд та анхилам үнэртэй тостой боллоо 



Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.