Нийгэм


Азийн нисэхийнхэн Улаанбаатар хотноо чуулж байна

4 жил, 3 сар TIMES.MN

Иргэний нисэхийн ерөнхий газар, Олон улсын иргэний нисэхийн байгууллага /ICAO/-ын Ази, Номхон далайн орнуудын бүсийн төв хамтран "Нислэгийн хөдөлгөөний урсгал төлөвлөлт, хамтын шийдвэр гаргалт" сэдвээр Улаанбаатар хотноо чуулж байна. Корпорэйт зочид буудалд гурван өдөр үргэлжлэх тус сургалтандИКАО-Ази Номхон далайн орнуудын бүсийн төвийн захирал ноён Ноппадол, Нислэгийн хөдөлгөөний урсгал төлөвлөлтийн мэргэжилтэн ноён Таката Хироюки, Хамтын шийдвэр гаргалтын мэргэжилтэн хатагтай Ви Ченг Мелиса, төслийн туслах Ванг Хиа Яан болон ИНЕГ-ийн Нислэгийн хөдөлгөөн удирдах газар, Нислэгийн аюулгүй ажиллагааны хяналт зохицуулалтын  газрын дарга, мэргэжилтнүүд оролцож харилцан мэдээлэл солилцож байгаа юм.


Сургалтанд оролцогчид Нислэгийн хөдөлгөөний урсгал төлөвлөлтийн байгууллага, түүний бүтэц зохион байгуулалт, үйл ажиллагаанд оролцогч байгууллагуудын хамтын ажиллагаа, шийдвэр гаргалтын талаар ярилцлаж байна. Түүнчлэн нислэгийн урсгал төлөвлөлтөөр Монгол Улсын агаарын зайн багтаамжийг хэрхэн нэмэгдүүлэх, олон улсад болон бүс нутгийн түвшинд хэрэгжүүлж буй бодлого, төслүүдийг нийцүүлэх, боловсон хүчний мэдлэг, чадавхийг хэрхэн дээшлүүлэх асуудлыг хөндлөө.

 

            Монголын иргэний нисэхийн салбар ирэх жилүүдэд томоохон ажлуудыг хэрэгжүүлэхээр төлөвлөж буй. Тухайлбал, Чингис хаан олон улсын нисэх буудалд транзит заал ашиглалтанд оруулах ажил эхлүүлсэн, Хөшигийн хөндийд баригдаж буй шинэ нисэх буудлыг ашиглалтанд оруулах, ИКАО-ийн ээлжит шалгалтанд бэлтгэх гээд их ажлууд хүлээгдэж буй энэ үед дээрх олон улсын сургалтыг зохион байгуулж буй нь чухал ач холбогдолтой боллоо гэж сургалтанд оролцогчид үзэж байна. 




Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.