Шар


Даян аварга А.Сүхбат "Green Hous" хотхонд авааль гэргий болон залуу эхнэрүүдээ хөршлүүлэн эв найртай амьдарч байна

5 жил, 4 сар TIMES.MN

Даян аварга А.Сүхбат 1990-ээд оны сүүлээр бөхийн хорхойтнуудыг суудал дээр нь өндөлзүүлсэн хурц барилдаанаараа олны хүндэтгэлийг хүлээж чадсан. Монгол бөхийн зүлэг ногоон дэвжээн дээр ирснээс хойш үзэгчдийн суудал битүүрч чухам л монгол бөхийн өргөөг нураах шахам хашгирч, алгаа хорстол ташдаг байсан цаг саяхан. Уран мэх, хурд, хүчтэй залуу бөх А.Сүхбат хэдэн жил барилдаад л Даян аварга цол хүртсэн нь түүний хурд хүчний үр дүн төдийгүй багш , хадам аавынх нь ч нөлөө байсан. Гэвч ид барилдах насан дээрээ зодог тайлж зүлэг ногоон дэвжээгээ орхисон тэрээр бизнесийн салбарт хүч үзэхээр шийдэж “Олимп” сургуулиа нээсэн нь өдгөө амжилтанд хүрээд байгаа. Мөн Солонгосчуудтай хамтран сөжү архины үйлдвэр байгуулахаар нэг хэсэг их л сүр дуулиан болж байсан хэдий ч төд удалгүй чимээ намжсан билээ. 

А.Сүхбат “Ноёд“ группын Г.Буяндоржийн эзэмшлийн “Даймонтрейд” хэмээх архи, спиртийн үйлдвэрийг худалдан авч энэ суурин дээр сөжү архины үйлдвэрийг байгуулахаар төлөвлөж байсан юм билээ. А.Сүхбат аварга Х.Баянмөнх аваргын охин, гэргий Б.Баясгалангаасаа салсны дараахан МУГЖ дуучин Т.Ариунаагийн тогооч байсан Содоо гэх бүсгүйтэй амьдрах болсон.  Аваргын нүдэнд торсон Содоо бүсгүй Баянхонгор аймгийн Аюуш хэмээх хүчит арслангийн ач охин гэдэг. Содоо бүсгүй Даян аваргад хоёр хүү төрүүлж өгсөн боловч аваргыг хажуудаа “аргамжиж” чадаагүй ч аваргын гэргий Баясгалантай дотносож амжсан сэргэлэн бүсгүй. Тийм ч учраас хоёр дахь хүүгээ төрүүлэхэд нь Даян аваргын гэргий Баясгалан эргэж очиж байсан гэдэг. Шинэ оны өмнөхөн Даян аварга А.Сүхбатын зургаа дахь хүүг залуу эхнэр Н.Гарамханд нь төрүүлжээ. 
Үргэлжлэлийг...http://www.shudarga.mn/news/17910.html




Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.