Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн халдварын 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн тоон мэдээллийг гаргалаа. Сүүлийн 24 цагийн хугацаанд 191 тохиолдол батлагдсан байна. Үүний 97 нь Улаанбаатарт, 87 нь орон нутагт, 7 нь зөөвөрлөгдөн бүртгэгдлээ.
Мөн хугацаанд халдварын суурь шалтгаантай нас баралт 1 бүртгэгдлээ. Өнөөдрийн байдлаар эмнэлэгт 2076 хүн хэвтэн эмчлүүлж байна. Тэднээс 34 хүний биеийн байдал нэн хүнд байна.
Сэтгэгдэл