Нийгэм


Замын цагдаагийн албан хаагчдын дунд "Чадварлаг хамт олон" уралдаан зарлалаа

4 жил, 3 сар TIMES.MN

Нийслэлийн Засаг дарга “Уралдаан зохион байгуулах тухай” А/487 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар нийслэлийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, нийслэлийн эдийн засаг, нийгмийн 2015 оны зорилтыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Нийслэлийн Замын цагдаагийн албан хаагчдын бэлэн байдалд ажиллах үүрэг хариуцлагыг өндөржүүлэх, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг ханган ажиллах, мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх зорилготойгоор “Чадварлаг хамт олон” шалгаруулах уралдааныг зохион байгуулахаар боллоо.

“Чадварлаг хамт олон” шалгаруулах уралдааныг дүгнэх Ажлын хэсгийг байгууллаа. Ажлын хэсгийн даргаар Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Ё.Гэрэлчулуун ажиллана.

Уралдааныг нийслэлийн хэмжээнд зохион байгуулж,  замын цагдаагийн нийт бие бүрэлдэхүүнийг бүрэн хамруулан батлагдсан төсвийн хүрээнд уралдааныг зохион байгуулж, тайланг Нийслэлийн удирдлагын зөвлөлийн хуралд танилцуулахыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн хөгжлийн бодлогын хэлтэс, Улаанбаатар хотын Цагдаагийн газрын Замын цагдаагийн газарт тус тус үүрэг болгов.

Уралдаанд шаардагдах 38,100,000 төгрөгийг нийслэлийн 2015 оны төсөвт батлагдсан нийслэлийн дүүрэг, хороодын эрүүл аюулгүй байдлын индексээр хэмжиж урамшуулдаг тогтолцоог нэвтрүүлэх зардлаас санхүүжүүлэхээр боллоо.
Дээрх арга хэмжээг зохион байгуулахад нэгдсэн удирдлагаар хангаж, хяналт тавьж ажиллахыг Ажлын хэсэгт даалгалаа гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.




Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.